- Sainscore Newsletter
- Posts
- Багцаар лавлах үйлчилгээ шинээр нэвтэрлээ
Багцаар лавлах үйлчилгээ шинээр нэвтэрлээ
Багцаар лавлах үйлчилгээ шинээр нэвтэрлээ

Багцаар лавлах үйлчилгээ
Бид харилцагч байгууллагууддаа зориулж хэрэгцээ шаардлагад нь нийцсэн багцаар лавлах үйлчилгээг нэвтрүүллээ.
Манай багцаар лавлах үйлчилгээ нь байгууллагын хэрэгцээнд тохирсон шийдэл бөгөөд “Зээлийн мэдээллийн лавлагаа”, “FICO оноо” болон бусад SAINSCORE – н бүтээгдэхүүн үйлчилгээг багц байдлаар авах боломжийг олгож байгаа юм. Багцаар лавлагаа авахдаа нэг удаад 1000-с 5000 хүртэлх тооны зээлдэгчдийн мэдээллийг зэрэг лавлах боломжтой. Энэхүү үйлчилгээ нь мэдээллийг хялбар, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлдэг тул харилцагч байгууллагуудынхаа үйл ажилгааг хөнгөвчилж, үр ашгийг нэмэглүүлэхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна.
Харилцагч байгууллагуудад зээлдэгчдийн сегмент үүсгэх, зээлийн багцын хяналт хийх зэрэгт түлхүү ашиглагдах бүтээгдэхүүн юм.
Багцын үйлчилгээ авах дараалал
Гэрээ байгуулах: Sainscore -той хэрэглэгчийн гэрээ байгуулах, хэрэв гэрээтэй бол гэрээний нэмэлт хийх шаардлагатай.
Системийн бүртгэл: zms.sainscore.mn дээр системийн хандах эрх тохируулах.
Зээлдэгчдийн мэдээллээ оруулах: Багцаар лавлах зээлдэгчдийн регистерийн дугаарыг эксел дээр бэлдэж, zms.sainscore.mn систем рүү оруулах
И- мэйл мэдэгдэл: Мэдээллийг системд оруулснаас хойш 12 цагийн дотор боловсруулж тайлан бэлэн болох ба бэлэн болсон тухай и-мэйлээр хүргэгдэх
Тайлан татаж авах: Тайланг XLS форматтайгаар татаж авах
Хэрвээ та манай багцаар лавлах үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7509-0000 лавлах утсанд хандаарай.
Зээлийн мэдээллийн сан олон улсад…

Бид энэхүү дугаараар улс орнуудын зээлийн мэдээллийн сангийн үүсэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогийн талаар хүргэхийг зорьлоо.
АНУ-н Зээлийн Мэдээллийн Сан (ЗМС)
1899 онд Америкын Атланта хотод ах дүү Катор, Гай Вулфорд нар жижиг зээлийн компани эхлүүлж худалдаачдад олгосон зээлийг нь ямар хугацаанд эргүүлэн төлдөгөөр нь “шуурхай”, “удаан” гэж ангилан гар бичмэл үйлдэн хадгалдаг байж. Удалгүй уг гар бичмэлээ хэвлэн 25$-оор зарж эхэлсэн нь Зээлийн Мэдээллийн Сангийн эхлэл болжээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-д Experian, Equifax, TransUnion гэсэн байгууллагууд зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр ЗМС-уудад банк, санхүүгийн байгууллагууд мэдээ нийлүүлэлтээ хийдэг байна. Зээлийн мэдээллээ аль компанийн санд нийлүүлэх нь тухайн байгууллагын сонголт байдаг бөгөөд зарим санхүүгийн байгууллагууд зөвхөн нэг ЗМС руу нийлүүлэх тохиолдол ч байдаг. Иймээс дээрх ЗМС-ийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын санд цугларсан мэдээлэл ижил биш буюу энэ нь сангуудын зээлийн оноо өөр өөр байх үндсэн шалтгаан болдог байна.
Тухайлбал, Experian өөрсдийн дата дээр үндэслэн FICO оноогоор зээлийн оноогоо боддог бол Equifax нь FICO онооноос гадна Equifax credit score гэсэн өөрийн оноог мөн зах зээлд нэвтрүүлсэн байдаг байна. Банк санхүүгийн байгууллагуудын хувьд өөрсдийн сонгосон ЗМС-аа ашиглаж болдог ба зарим санхүүгийн байгууллагууд эрсдлээ бага байлгах зорилгоор гурван ЗМС-ын оноог ашиглах тохиолдол ч байдаг.
Казакстаны Зээлийн Мэдээллийн Сан
Казакстан улсад First Credit Bureau (FCB) нь 2004 онд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус ЗМС нь Big data-д суурилсан ML, AI гэх мэт шинэлэг шийдлүүдээр 20 гаруй төрлийн онооны модел хөгжүүлсэн технологийн компани гэдгээрээ онцлог. FCB нь FCB Be score хэмээх зээлийн оноог дотооддоо хөгжүүлэхээс гадна FICO оноог өөрийн улсын онцлогт тааруулан хөгжүүлж амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна. Үүнээс гадна 2021 онд Казакстан анх удаагаа өөр улсад буюу Молдавд FICO оноог гаргах тусгай зөвшөөрлийг авч амжилттай нэвтрүүлээд байна.
Солонгосын Зээлийн Мэдээллийн Сан
Солонгосын хамгийн том 13 банк, санхүүгийн байгууллага нэгдэж Korea Credit bureau (KCB)-г 2005 онд байгуулсан ба тэрээр тус зах зээлийн эрсдлийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг байна. Солонгос улс нь 2007 онд FICO оноог зах зээлд нэвтрүүлж байсан бол өдгөө K-score, subprime score, Mydata score, self cure score зэрэг олон төрлийн оноог зээлийн мэдээлэл болоод хувь хүний бусад мэдээлэлд үндэлслэн хөгжүүлэн амжилттай ажиллаж байна.
Монголын Зээлийн Мэдээллийн Сан

2011 онд зээлийн мэдээллийн тухай хууль батлагдаж Монголбанк Зээлийн мэдээллийн сангийн үүргийг 2012 оноос 2021 оныг хүртэл гүйцэтгэж байсан.
Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг олгох зорилгоор Монголбанк 2021онд ЗМС-н үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг анх удаа хувийн байгууллагад олгосон бөгөөд үүний нэг нь Сайнскор ЗМС юм.
Сайнскор нь олон улсын шилдэг туршлагыг Монголд нутагшуулах эрхэм зорилгын хүрээнд Fair Isaac компанитай FICO оноо нэвтрүүлэх гэрээг 2022 онд байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Бид Монголын зах зээл болон Монгол хүний онцлог, зан төлөвт нийцсэн FICO оноог 2 жилийн турш хөгжүүлж өнөөдөр зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Үүнээс гадна энэхүү дугаараар санал болгож буй багцаар лавлах үйлчилгээ, мониторинг үйлчилгээ гэх мэт харилцагч байгууллага та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг ар араасаа гаргахаар ажиллаж байгаа билээ.
FICO онооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7509-0000 болон [email protected]-д хандаарай.
Reply