Баяр наадмын мэндчилгээ

Баяр наадмын мэндчилгээ

2024 он 7 сарын 9 Баярын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч та бүхэндээ

Тэртээх 1924 онд Монгол улсад Банкны салбарын суурь тавигдсан бөгөөд эдүгээ бид 100 жилийн амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж байна. Энэхүү түүхэн цаг мөчтэй зэрэгцэн бид дараагийн 100 жилийн хөгжлийн суурь болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зээлжих чадварт зэрэглэл тогтоох FICO оноог Монголын зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

FICO оноо нь дэлхийн 90 гаруй оронд нэвтэрсэн бөгөөд энэхүү оноог Монголд нэвтрүүлснээр санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, ирэх зууны хөгжлийг дэмжинэ гэж бид үзэж байна.

Тулгар төр, Их Монгол улс байгуулагдсны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм харилцагч та бүхэндээ дэвшүүлье, та бүхэн минь сайхан наадаарай.

"SAINSCORE" ЗМС-гийн Гүйцэтгэх Захирал Д.Энхцацрал

Монгол банк: Өр, орлогын харьцааны дээд хэмжээг 55% болгож бууруулна.

2024 он 7 сарын 9 Цаг үеийн мэдээлэл

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны дараах шийдвэр гаргалаа 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж, дараах шийдвэрийг гаргасан байна.

  • Бодлогын хүүг 11%-д хэвээр хадгалах

  • Банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгжээр бууруулж 15% хүргэх

  • Хэрэглээний зээлийн хувьд өр орлогын харьцааны дээд хэмжээг 55% болгож бууруулах.

  • Боловсролын зээл болон амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд өр орлогын харьцаа тооцохгүй байх.

Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой гэж мэдээллэв.

Сайнскор ЗМС-с “Өр орлогын харьцаа” бүтээгдэхүүнийг API болон Вэбээр авах боломжтой ба манай бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Та 7509-0000 болон [email protected] рүү холбогдоорой.

Source: Монгол банк

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монголбанк Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

2024 он 7 сарын 9 Цаг үеийн мэдээлэл

2024 оны 7-р сарын 5-ны өдөр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Уг хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот зарлигаар олгосон Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардууллаа.

Мөн банкны салбарын дэвшил, ирээдүйд зорьж буй зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан олон олон банкируудаа тодруулж, шагнал гардууллаа.

Source: Монгол банк

Мөн ойн баярын арга хэмжээнүүд Шангрила зочид буудал болон UG Arena event hall-д үргэлжлүүлэн зохион байгуулагдсан байна. Энэ үеэр “Сайнскор” Зээлийн Мэдээллийн Сангийн зүгээс Наагий болон Амрашк нарын уран бүтээлчидээр дамжуулан ая дууны мэндчилгээ хүргүүлж баяр дээр баяр нэмлээ.

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөн 100 жилийн түүхийг бүтээлцсэн, шинэ бүхний манлайд зүтгэж, гар бие оролцож ирсэн хүндтэй эрхмүүд, үе үеийн банкирууд та бүхэндээ талархал илэрхийлж, дахин 100 жилийн ойн мэнд хүргэе.

Reply

or to participate.