- Sainscore Newsletter
- Posts
- Sainscore: Egune AI chatbot болон багцаар лавлах (plus) үйлчилгээ
Sainscore: Egune AI chatbot болон багцаар лавлах (plus) үйлчилгээ
👋Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд Sainscore-ийн эргэн тойронд болсон хоёр шинэчлэлтийг танилцуулахаар бэлтгэлээ.
• Egune AI чатботыг Facebook хуудас болон вэбсайтдаа нэвтрүүлсэн
• Багцаар лавлах /Plus/ үйлчилгээг шинэчлэн хүргэж эхэлсэн
Egune AI чатбот: Мэдээллийг илүү хурдан, илүү хялбар авах боломжтой боллоо
Хэрэглэгчдийн мэдээлэл авах процессыг хялбарчилж, мөн цаг хугацааг хэмнэх зорилгоор бид Egune AI чатботыг ашиглаж эхэллээ.
Та Sainscore Facebook хуудас болон www.sainscore.mn вэбсайтаар дамжуулан хүссэн мэдээллээ:
• 24/7 цагийн турш
• Түргэн шуурхай
• Тодорхой, ойлгомжтой авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуух зүйл байвал та яг одоо Sainscore фейсбүүк хуудас болон Sainscore.mn вебээр дамжуулан цаг алдалгүй хариултаа аваарай.

Багц лавлагаа
Бид үнэнч харилцагч байгууллагууддаа зориулж таны хэрэгцээ шаардлагад нийцсэн Багцын үйлчилгээг шинэчлэн хамтран зээлдэгчийн мэдээллийг багтаасан шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Багцаар лавлах/Plus/ үйлчилгээг нэг удаад 1,000-с 5,000 хүртэлх тооны зээлдэгчийг зэрэг лавлах боломжтой.
Багцын үйлчилгээ нь "Зээлийн мэдээллийн лавлагаа", "FICO оноо" гэх мэт Sainscore -н бүтээгдэхүүн үйлчилгээг олон зээлдэгч дээр багцлан авах шийдэл бөгөөд зээлийн багцын хяналтыг хялбар, түргэн шуурхай хийх боломжийг олгож байна. Ингэхдээ лавлаж буй зээлдэгчдийн регистрийн дугаарыг багцлан www.zms.sainscore.mn вэбд Microsoft Excel (XLS) файлаар оруулах ба зээлдэгчдийн тооноос хамааран тодорхой хугацааны дараа нийт зээлдэгчийн лавлагаа мэдээллийг XLS форматаар татан авах боломжтой болох юм.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply