- Sainscore Newsletter
- Posts
- Зээлийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг Sainscore апп-аар хүлээн авч байна
Зээлийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг Sainscore апп-аар хүлээн авч байна
ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Сайн байна уу? Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе 👋
Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл үнэн зөв, ойлгомжтой байх нь санхүүгийн салбарын итгэлцлийн чухал үндэс билээ.
Sainscore® нь хэрэглэгчдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авах шинэ цэсийг апп-д нэвтрүүлээд байгаа билээ.
Ингэснээр хэрэглэгчид Sainscore® апп-ын Профайл хэсэгт байрлах “Зээлийн мэдээллийн гомдол” цэсээр дамжуулан өргөдөл, гомдлоо илгээж, шийдвэрлэлтийн явц болон төлөвийг апп-аас өөрсдөө хянах боломжтой болж буй хэрэг юм.

Шинэ цэсийн боломж
Хэрэглэгч:
Зээлийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлоо цахимаар илгээх
Шаардлагатай мэдээлэл, тайлбараа нэг сувгаар хүргүүлэх
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, төлөвийг хянах
Шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг апп-аар авах боломжтой
Харилцагч байгууллагуудад ямар ач холбогдолтой вэ?
Энэхүү шинэ суваг нь хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг төвлөрсөн байдлаар хүлээн авч, асуудлыг илүү тодорхой, хяналттай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэглэгчийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад танай байгууллагаас нийлүүлсэн зээлийн мэдээллийг тодруулах, нягтлах шаардлага үүссэн тохиолдолд Sainscore-ийн холбогдох нэгж танай байгууллагатай албан сувгаар холбогдон хамтран ажиллах болно.
Энэ нь:
Хэрэглэгчийн хүсэлт, гомдлыг илүү тодорхой мэдээлэлтэй хүлээн авах
Давхардсан болон олон сувгаар ирэх хүсэлтийг бууруулах
Шийдвэрлэлтийн явцыг илүү хяналттай, ил тод болгох
Зээлийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой
Хэрэглэгчид мэдээлэх зам
Sainscore® апп → Профайл → Зээлийн мэдээллийн гомдол
Та бүхэн зээлийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол гаргах хүсэлтэй хэрэглэгчдэд энэхүү цахим сувгийг санал болгон чиглүүлнэ үү.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалсан, үнэн зөв мэдээлэлд суурилсан санхүүгийн үйлчилгээг төлөвшүүлэхэд хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.
📞 Утас: 7509-0000
✉️ И-мэйл: [email protected]
🌐 Вебсайт: sainscore.mn
Хамтын ажиллагаанд тань талархаж байна.
Хүндэтгэсэн,
Sainscore® Зээлийн мэдээллийн сан
Reply