• Sainscore Newsletter
  • Posts
  • Сайнскор ЗМС : Эрсдэлээ хянаж, өсөлтөө баталгаажуулъя

Сайнскор ЗМС : Эрсдэлээ хянаж, өсөлтөө баталгаажуулъя

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд зээлийн мэдээллийн үйлчилгээний талаар хүргэхээр бэлтгэлээ.


Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн дагуу зээлдэгчийн зээлийн мэдээллийг цуглуулж зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, санд цугларсан мэдээллийг боловсруулан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох, зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг үндсэн үйл ажиллагаатай байдаг билээ.


Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дан ганц зээлдэгчийн санхүүгийн түүхийг хадгалаад зогсохгүй, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа эрсдэлийг хянах, удирдах боломж олгохоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээний оновчтой шийдвэр гаргалт, санхүүгийн зах зээлд тогтвортой оршин тогтнох чухал хөшүүрэг болдог.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний ач холбогдол

🗒️ Эрсдэлийг удирдах оновчтой хэрэгсэл

Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь зээлдэгчийн санхүүгийн бүх түүхийг агуулдаг бөгөөд түүгээр дамжуулан тухайн зээлдэгчийн зээлийн түүх, нөхцөл байдал, төлбөрийн чадвар, сүүлийн үеийн төлбөрийн гүйцэтгэл зэргийг шинжиж, зээлийн эрсдэлийг зөв тооцох боломжийг бүрдүүлдэг. Үүнээс үүдэн санхүүгийн байгууллага зээл олгохдоо нарийвчилсан мэдээлэлд суурилж, тодорхой эрсдэлээс зайлсхийх, нэмэлт зээлийн төлөвлөгөөг оновчтой боловсруулах зэрэг арга хэмжээг авдаг. Энэ нь санхүүгийн байгууллагын үндсэн зорилго болох эрсдэлийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

🗒️ Зээлийн шийдвэр гаргах процессыг автоматжуулах

Зээлийн мэдээллийн үйлчилгээг ашиглан байгууллага зээлийн хүсэлтийг илүү хурдан бөгөөд нарийвчилсан байдлаар шалгаж, шийдвэр гаргах процессыг автоматжуулах боломжтой. Тухайлбал, зээлийн оноо, төлбөрийн түүх, зээлийн хэмжээ зэрэгт үндэслэн зээлийн үнэлгээг автоматжуулж, тухайн хэрэглэгчийн зээл авах боломжийг богино хугацаанд шийдэх юм. Энэ нь цаг хугацаа, хөдөлмөрийн нөөц хэмнэхээс гадна хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг билээ.

🗒️ Хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх

Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээ авахад шударга, ил тод байдлыг бий болгож байгаа бөгөөд санхүүгийн байгууллагууд зээлийн нөхцөл байдал, нөхцөлүүдийг илүү зөв тодорхойлсноор хэрэглэгчдэд илүү аюулгүй, тогтвортой үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, байгууллагын нэр хүндийг өсгөхөд нөлөөлдөг.

Санхүүгийн байгууллагын өсөлтөд үзүүлэх нөлөө

🗒️ Тохирсон зээлийн нөхцөл санал болгох

Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь хэрэглэгчийн санхүүгийн чанарыг тодорхойлон, түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн нөхцөл санал болгох боломжийг олгодог. Санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн санхүүгийн түүхийг ойлгох замаар тэдэнд тохирсон зээлийн нөхцөл, бүтээгдэхүүнийг санал болгож, санал болгож буй зээлийн нөхцөлийг улам оновчтой болгох боломжтой.

FICO ОНОО

Зээлийн мэдээллийн үйлчилгээний нэг хэсэг болох FICO оноо нь санхүүгийн байгууллагуудад дараах давуу талуудыг олгодог:

• Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар ашиглан зээлдэгчийн санхүүгийн зан төлөвийг бодитой үнэлэх

• Зээлийн процессын алдааг багасгаж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх

• Дата дээр суурилсан хэрэглэгчийн сегментчилэл хийж, зорилтот хэрэглэгчдэд хүрэх чадвар сайжрах

Санхүүгийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчидтэйгээ тогтвортой харилцаа үүсгэн, урт хугацаанд амжилттай өсөх боломжийг бүрдүүлэн ажиллахад тань бид туслах болно.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.