• Sainscore Newsletter
  • Posts
  • Давхар зээлийн эрсдэлийг бууруулах шинэ журмын хэрэгжилт...

Давхар зээлийн эрсдэлийг бууруулах шинэ журмын хэрэгжилт...

ББСБ-д хамаарах журмын заалт

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе 👋🏻

Энэ удаагийн дугаараар Санхүүгийн зохицуулах хорооноос давхар зээлжилтийн эрсдэлийг бууруулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудад зориулан баталсан журмын шинэчилсэн заалт 4.8-ын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна

Давхар зээлийн эрсдэлийг бууруулах зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан журмын шинэ заалт нь 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Энэхүү заалт нь зөвхөн ББСБ-д хамаарах бөгөөд дараах нөхцөлийг тогтоож байна:

Хэрэв харилцагчийн зээлийн лавлагаанд сүүлийн 72 цагийн дотор 5-аас доошгүй банк, санхүүгийн байгууллага зээл судалсан бүртгэлтэй бол тухайн ББСБ нь зээл судлах хугацааг 24 цагаар хойшлуулж, лавлагааг шинэчлэн авсны үндсэн дээр зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Заалтын гол зорилго: Давхар зээлийн эрсдэлийг бууруулах

Богино хугацаанд олон байгууллагад зэрэг зээл судлуулах нь:

  • Давхар зээлжилтийн эрсдэлийг нэмэгдүүлэх

  • Зээлийн эрсдэлийн үнэлгээг бодитоор хийх боломжийг хязгаарлах

  • Иргэн талдаа хэт их өрийн дарамт үүсэх зэрэг олон сул талтай

Шинэ зохицуулалтын гол зорилго нь нэгэн зэрэг олон зээл авах эрсдэлийг хязгаарлаж, мэдээллийн алдагдал, хоцрогдолгүй, шинэчилсэн бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхэд оршино

Sainscore лавлагааны ач холбогдол

Sainscore-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд иргэн сүүлийн 72 цагийн хугацаанд хэдэн байгууллагад зээл судлуулсан мэдээлэл тодорхой харагдагыг та мэдэх үү.

Ингэснээр ББСБ нь журмын шинэ заалтын хэрэгжилтийг хангахдаа:

  • Давтамжийг шууд харах

  • Шийдвэрээ шинэчилсэн мэдээлэлд тулгуурлах

  • Давхар зээлийн эрсдэлийг бодитоор үнэлэх боломжтой.

2026.02.09-нөөс хэрэгжиж буй энэхүү журмын шинэ заалт нь ББСБ-уудын зээл судлах процесс, шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх өөрчлөлт болж байна.

Манай зээлийн мэдээллийн лавлагааны байгууллагуудад зориулсан API хувилбар дээр сүүлийн 72 цагт лавлуулсан тухай лавлагааг бүгдийг нь илгээдэг бол WEB буюу PDF хувилбар дээр зээл судлуулах зорилгоор авсан сүүлийн 5 ширхэг лавлагааны огноог ханаас авсан мэдээлэлтэй цуг дэлгэрэнгүй харуулдаг.

Танд дээрх мэдээллийг ашиглаж журмын заалтыг хэрэгжүүлэх боломжтойг дуулгаж байна.

[email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Хүндэтгэсэн,

Sainscore зээлийн мэдээллийн сан

Reply

or to participate.