- Sainscore Newsletter
- Posts
- Мэдээлэл нийлүүлэлтийн өргөдөл, гомдол илгээх шинэ цэс
Мэдээлэл нийлүүлэлтийн өргөдөл, гомдол илгээх шинэ цэс
Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан
Эрхэм харилцагч танд өдрийн мэнд хүргэе 👋
Sainscore® Зээлийн мэдээллийн сан нь харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг хялбарчилж, зээлийн мэдээлэл нийлүүлэлттэй холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилгоор zms.sainscore.mn системд “Мэдээлэл нийлүүлэлтийн өргөдөл, гомдол” шинэ цэсийг нэвтрүүллээ.
Мэдээлэл нийлүүлэгч санхүүгийн байгууллагууд зээлийн мэдээлэл нийлүүлэлт, өгөгдлийн зөрүү, засвар болон бусад холбогдох асуудлаар гаргах өргөдөл, гомдлоо zms.sainscore.mn системээр дамжуулан илгээх боломжтой боллоо.
Ингэснээр өргөдөл, гомдлыг нэгдсэн сувгаар хүлээн авах, шаардлагатай мэдээлэл болон албан бичгийг хавсаргах, холбогдох нэгжид цаг алдалгүй хүргүүлэх боломж бүрдэж байна.
Өргөдөл, гомдлыг хэрхэн илгээх вэ?
1. Холбогдох цэсийг сонгоно
zms.sainscore.mn системд нэвтэрч, зүүн талын цэснээс “Мэдээлэл нийлүүлэлтийн өргөдөл, гомдол” хэсгийг сонгоно.
2. Шаардлагатай мэдээллийг бөглөж илгээнэ
“Өргөдөл, гомдол илгээх” хэсэгт:
Байгууллагын мэдээлэл
Өргөдөл, гомдлын гарчиг болон дэлгэрэнгүй тайлбар
Холбоо барих мэдээлэл
Холбогдох албан бичиг болон нэмэлт хавсралтыг оруулж, хүсэлтээ илгээнэ.

Сувгийн давуу тал
Мэдээлэл нийлүүлэлттэй холбоотой өргөдөл, гомдлыг нэг цэгээс илгээх
Шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хамтад нь хүргүүлэх
Хүсэлтийг холбогдох нэгжид шуурхай дамжуулах
Асуудлыг тодорхой, мэдээлэлд үндэслэн шийдвэрлэх
Тиймд харилцагч та цаашид зээлийн мэдээлэл нийлүүлэлттэй холбоотой өргөдөл, гомдлоо тус системээр илгээж байхыг зөвлөж байна.
Баярлалаа.
📞 Утас: 7509-0000
✉️ И-мэйл: [email protected]
🌐 Вебсайт: sainscore.mn
Хамтын ажиллагаанд тань талархаж байна.
Хүндэтгэсэн,
Sainscore® Зээлийн мэдээллийн сан
Reply