• Sainscore Newsletter
  • Posts
  • Таны санхүүгийн нэрийн хуудас FICO® Зээлийн Оноо

Таны санхүүгийн нэрийн хуудас FICO® Зээлийн Оноо

Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе

Sainscore® Зээлийн мэдээллийн сан нь иргэдэд зээлийн онооны ач холбогдлыг ойлгуулах, санхүүгийн зөв дадлыг дэмжих зорилгоор “Таны санхүүгийн нэрийн хуудас FICO® Зээлийн Оноо” олон нийтэд чиглэсэн кампанит ажлыг эхлүүллээ.

Кампанит ажлын зорилго

Зээлийн оноо нь зөвхөн зээл авах үед ашиглагддаг тоо биш. Энэ нь тухайн хүн зээлээ хэр хариуцлагатай ашиглаж, төлбөрөө хэрхэн төлж ирснийг харуулдаг чухал үзүүлэлт юм.

Энэхүү кампанит ажлаар иргэдэд:

  • FICO® Зээлийн Оноо гэж юу болох

  • Оноог ямар мэдээлэлд үндэслэн тооцдог

  • Оноо санхүүгийн шийдвэрт яагаад чухал болох

  • Оноогоо хэрхэн эерэгээр бүрдүүлэх

  • Өөрийн зээлийн мэдээлэл, оноог хаанаас шалгах талаар энгийн, ойлгомжтой мэдээлэл хүргэнэ.

Кампанит ажлын үндсэн мессеж нь орлого, өмч хөрөнгийн хэмжээнээс үл хамааран зээлээ хэр хариуцлагатай ашиглаж, төлбөрөө хэрхэн төлж ирсэн бодит түүх FICO® Зээлийн Оноонд тусдаг гэдгийг ойлгуулахад чиглэж байна.

Санхүүгийн байгууллагуудад ямар ач холбогдолтой вэ?

Олон нийтийн зээлийн онооны талаарх ойлголт нэмэгдэх нь:

  • Хэрэглэгчдийн санхүүгийн сахилга батыг дэмжих

  • Зээлийн мэдээллийн ач холбогдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх

  • Зээлдэгч болон санхүүгийн байгууллагын хоорондын ойлголцлыг сайжруулах

  • Мэдээлэлд суурилсан зээлийн шийдвэрийг дэмжих

  • Хариуцлагатай зээлийн хэрэглээг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Та бүхэн кампанит ажлын мэдээлэл, контентуудыг өөрийн цахим сувгаар түгээж, харилцагчдадаа FICO® Зээлийн Онооны талаар зөв ойлголт хүргэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Иргэд FICO® Зээлийн Оноогоо Sainscore апп, sainscore.mn болон E-Mongolia платформоор дамжуулан шалгах боломжтой.

Хариуцлагатай зээлийн хэрэглээ, санхүүгийн зөв дадлыг олон нийтэд төлөвшүүлэхэд хамтран ажиллаж буй харилцагч танд баярлалаа.

📞 Утас: 7509-0000

✉️ И-мэйл: [email protected]

🌐 Вебсайт: sainscore.mn

Хамтын ажиллагаанд тань талархаж байна.

Хүндэтгэсэн,

Sainscore® Зээлийн мэдээллийн сан

Reply

or to participate.