New post

👋Сайн байна уу?

Сайнскорчууд нь өнөөдрийн newsletter-ээр та бүхэнд зээлийн мэдээллийн салбар Дэлхий дахинд хэрхэн хөгжиж, ямар чиг хандлагатай байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна

Зээлийн мэдээллийн салбар дэлхий даяар технологийн дэвшил, ил тод байдал, хүртээмжийг чухалчилсан шинэ шатанд шилжиж байна.

Олон улсын 2025 оны 4 гол чиг хандлага:

BNPL (Buy now, pay later) мэдээлэл зээлийн оноонд шууд нөлөөлж эхэлнэ

FICO-ийн шинэ загварт "Buy Now Pay Later" (BNPL) буюу хойш төлөх худалдан авалтын мэдээлэл орох нь баталгаажсан бөгөөд энэ нь хэрэглэгчийн түргэн хугацааны төлбөрийн хариуцлагыг илүү ил тод харуулна. Зээлийн түүх багатай иргэдэд ашигтай ч, хэт их BNPL хэрэглэгчдэд эрсдэл дагуулж болзошгүй

Уламжлалт бус мэдээлэл буюу Alternative data

Уламжлалт зээлийн мэдээллээс гадна хэрэглэгчийн утас, цахилгаан, интернет, түрээсийн төлбөр зэрэг альтернатив өгөгдөл ашиглах хандлага хурдацтай нэмэгдэж байна. Үүний үр дүнд зээлийн түүхгүй иргэд ч санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байна

Хиймэл оюун ухаан ашигласан шийдвэр гаргалт

AI нь уламжлалт болон шинэ төрлийн мэдээллийг хослуулж илүү нарийвчилсан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлж байгаа бөгөөд мөн хэрэглэгчийн санхүүгийн зан төлөвийг илүү гүнзгий ойлгож, онооны үнэн зөв байдлыг нэмэгдүүлэх, зээл шийдвэрлэх хугацааг богиносгох, эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна.

Нээлттэй санхүүгийн систем тэлж байна

Нээлттэй банкны тогтолцоо буюу Open Banking улам өргөжиж, хэрэглэгчийн зөвшөөрлөөр банк болон зээлийн байгууллагууд хооронд өгөгдөл хуваалцах боломж нээгдэж байна. Энэ нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, илүү ухаалаг, олон сонголт бүхий санхүүгийн шийдэлд хүрэх шинэ боломжуудыг нээж өгч байна

Хил дамнасан мэдээлэл солилцоо

Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбоо зэрэг бүсүүд нэгдсэн зээлийн мэдээллийн тогтолцоо бүрдүүлж, гадаадад ажиллаж буй иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг сайжруулж байна.

Зээлийн мэдээллийн салбар дэлхий даяар илүү ухаалаг, хүртээмжтэй, технологид суурилсан хэлбэрт шилжиж байна. BNPL, альтернатив мэдээлэл, хиймэл оюун ухаан, нээлттэй санхүү зэрэг чиг хандлага нь зөвхөн санхүүгийн байгууллагад бус, хэрэглэгч бүрт шинэ боломж нээж өгч байна.

Sainscore-ийн аппликэйшн шинэчлэгдлээ!

📌 FICO онооны суурь шалтгаан дээр нэмэлт тайлбар нэмэгдсэнээр илүү дэлгэрэнгүй боллоо

FICO онооны суурь шалтгаан дээр нэмэлт тайлбар нэмэгдсэнээр хэрэглэгчид өөрийн оноо буурах, нэмэгдэх гол шалтгаануудыг илүү тодорхой, ойлгомжтой байдлаар харах боломжтой боллоо.

📌 НӨАТ баримт илүү хялбар харагдана

Авсан лавлагаатай холбоотой НӨАТ баримтыг шууд хялбар байдлаар нээж харах боломжтой болсон.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.