• Sainscore Newsletter
  • Posts
  • Дансны хуулганд суурилсан зээлийн үнэлгээний ач холбогдол

Дансны хуулганд суурилсан зээлийн үнэлгээний ач холбогдол

Дансны хуулгаас илүүг харах нь

Сайн байна уу 👋🏻,

Бид өнөөдрийн нийтлэлээр санхүүгийн байгууллагуудын зээлийн шийдвэр гаргалтад улам бүр чухал болж буй дансны хуулга цэвэршүүлэлт (Bank Statement Cleansing) болон дансны хуулганд суурилсан зээлийн үнэлгээний оноо (Bank Statement Score) ямар үнэ цэн бүтээдэг талаар товч танилцуулж байна.

Дансны хуулга цэвэршүүлэлт гэж юу вэ?

Дансны хуулга нь хэрэглэгчийн өдөр тутмын бүх гүйлгээг агуулдаг ч ихэнхдээ ангилагдаагүй, боловсруулаагүй өгөгдөл байдаг. Харин дансны хуулга цэвэршүүлэлт нь эдгээр мэдээллийг боловсруулж, орлого, зарлага, тогтмол мөнгөн урсгал, зээлийн эргэн төлөлт зэрэг шийдвэр гаргалтад ашиглах боломжтой бүтэцтэй мэдээлэл болгон хувиргадаг.

Яагаад чухал вэ?

Цэвэршүүлсэн өгөгдөл нь санхүүгийн байгууллагад хэрэглэгчийн санхүүгийн бодит дүр зургийг илүү ойлгох боломжийг олгодог. Үүнд:

  • Орлогын тогтвортой байдлыг үнэлэх

  • Мөнгөн урсгалын хэв маягийг тодорхойлох

  • Давтагддаг орлого, зарлагыг ялгах

  • Өрийн ачаалал болон төлбөрийн сахилга батыг илүү бодитой үнэлэх

Дансны хуулганд суурилсан зээлийн үнэлгээний оноо ямар давуу талтай вэ?

Цэвэршүүлсэн дансны мэдээлэлд үндэслэн тооцоолсон үнэлгээний оноо нь уламжлалт зээлийн мэдээллийг нөхөж, илүү бодит эрсдэлийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлдэг.

Үүний үр дүнд санхүүгийн байгууллагууд:

  • Илүү мэдээлэлд суурилсан зээлийн шийдвэр гаргах

  • Зээлийн түүх багатай (Thin File) хэрэглэгчийг илүү зөв үнэлэх

  • Автомат шийдвэр гаргалтын чанарыг сайжруулах

  • Эрсдэлийн үнэлгээг илүү нарийвчлалтай хийх боломжтой болдог.

Дэлхийн чиг хандлага

Open Banking болон Open Finance-ийн хөгжлийн хүрээнд дансны хуулгын өгөгдлийг ашиглан хэрэглэгчийн санхүүгийн зан төлөвийг үнэлэх арга дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Энэ нь хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн илүү өргөн мэдээллийг ашиглаж, зээлийн шийдвэрийг илүү оновчтой гаргах боломжийг бий болгож байна.

Орчин үеийн зээлийн үнэлгээ зөвхөн өнгөрсөн зээлийн түүхээр хязгаарлагдахгүй болж байна. Харин хэрэглэгчийн өнөөгийн мөнгөн урсгал, санхүүгийн зан төлөв, орлогын тогтвортой байдал зэрэг мэдээллийг хамтатган үнэлэх нь илүү бодит, шударга шийдвэр гаргах үндэс болж байгаа бөгөөд дансны хуулга цэвэршүүлэлт болон дансны хуулганд суурилсан зээлийн үнэлгээний оноо нь санхүүгийн байгууллагуудад эрсдэлийг илүү нарийвчлалтай удирдах, хэрэглэгчдэд илүү оновчтой бүтээгдэхүүн санал болгох шинэ боломжийг нээж байна.

[email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

—Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан

Reply

or to participate.