Сайнскорын эргэн тойронд

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд Сайнскор зээлийн мэдээллийн сангийн эргэн тойронд өрнөж буй шинэ мэдээ, мэдээллийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

"Автомашины үнийн лавлагаа" бүтээгдэхүүн нэвтрэхэд бэлэн боллоо.

Сайнскор зээлийн мэдээллийн сангаас гаргаж буй дараагийн бүтээгдэхүүн болох “Автомашины үнийн лавлагаа”-г танилцуулж байна! 🚗

Автомашины үнийн лавлагаа нь хувь хүн болон байгууллагуудад автомашины үнийг судлахад зарцуулдаг цаг хугацаа болон гар ажиллагааг хэмнэж, үйл явцыг илүү хялбар, хурдан болгоход зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Яагаад хэрэгтэй вэ?

✅ Зээл олгогч байгууллагад:

  • Автомашин худалдан авах, барьцаалах зээлийн бүтээгдэхүүнд

  • "Автомашины үнийн лавлагаа"-г зээлийн судалгааны материалд хавсаргаж, баталгаажуулах

✅ Хувь хүнд:

  • Өөрийн машины зах зээлийн дээд, дунд, доод үнийг мэдэх

  • Өөрийн машинаа борлуулахдаа бодит үнэ тогтоох

Сайнскорчууд Сүхбаатарт

Бид Сүхбаатар аймгийн санхүүгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө!

 📌 Арга хэмжээний онцлох үйл явдлууд:

✅ Сайнскор зээлийн мэдээллийн сангийн давуу талуудыг танилцуулж, зээлийн эрсдэлийг оновчтой удирдах боломжийг онцоллоо.

✅ Санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн шийдлүүд болон хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ.

✅ Оролцогчдод зээлийн мэдээлэлд суурилсан илүү үр ашигтай шийдвэр гаргах арга замуудын талаар бодит мэдээлэл хүргэв.

"Мөрөөдлөө биелүүлэх оноондоо хүр" – кампанит аян

Зээлийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлж, иргэд, байгууллагуудын санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх болон эрсдэлийг бууруулах зорилготой "Мөрөөдлөө биелүүлэх оноондоо хүр" FICO зээлийн онооны кампанит аян эхэллээ!

М банк, Транскапитал, Ард Кредит зэрэг санхүүгийн байгууллагууд FICO оноог зээлийн шийдвэр гаргалтандаа нэвтрүүлж, илүү бодитой, найдвартай үнэлгээнд суурилсан санхүүгийн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэн, зээлийн шинэ соёлыг түгээх ажилд бидэнтэй нэгдлээ.

Энэхүү аянаар бид:

  • FICO онооны ач холбогдол, ашиг тусыг олон нийтэд таниулах

  • Санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, илүү оновчтой бөгөөд эрсдэл багатай зээлийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

  • Иргэдэд өөрийн зээлийн оноогоо ойлгож, сайжруулах талаар мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.

Эрхэм харилцагч та ч мөн зээлийн шинэ соёлыг түгээх энэхүү аянд бидэнтэй нэгдээрэй.

Хамтдаа шинэ соёлыг бүтээцгээе.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

 

 

 

Reply

or to participate.