- Sainscore Newsletter
- Posts
- Автомашины зээл, барьцааны үнэлгээний ухаалаг шийдэл
Автомашины зээл, барьцааны үнэлгээний ухаалаг шийдэл
Олон эх сурвалжийн мэдээлэл, зах зээлийн өгөгдөл, аналитик боловсруулалтад үндэслэсэн автомашины үнийн лавлагаа.
Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе 👋
Өнөөдөр бид танд автомашины зээл, барьцааны үнэлгээг өгөгдөлд суурилан хийхэд туслах Sainscore-ийн “Автомашины үнийн лавлагаа” үйлчилгээний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
“Автомашины үнийн лавлагаа” үйлчилгээ
Автомашин барьцаалсан зээлийн шийдвэр гаргахад тухайн автомашины зах зээлийн үнийг бодитой тодорхойлох, мэдээллийг олон эх сурвалжаас нягтлах, үнэлгээний нэгдсэн стандарт ашиглах шаардлага тулгардаг.
Sainscore-ийн Автомашины үнийн лавлагаа нь автомашины улсын дугаар эсвэл арлын дугаарт үндэслэн төрийн болон зах зээлийн өгөгдлийг нэгтгэж, олон шатны баталгаажуулалт, аналитик боловсруулалтаар:
Автомашины үнэлгээний оноо;
Зах зээлийн жишиг үнэ;
Зээл санал болгох боломжит дүнг тодорхойлоход тусална.
Олон эх сурвалжийн мэдээлэлд суурилсан үнэлгээ
Үйлчилгээ нь автомашины бүртгэл, техникийн үзлэг, татвар, өмчлөл болон импортын холбогдох мэдээллийг зах зээлийн үнийн өгөгдөлтэй хослуулан боловсруулна.
Үнэлгээ хийхдээ:
Марк, загвар, үйлдвэрлэсэн он;
Хөдөлгүүрийн багтаамж, төрөл;
Импортын мэдээлэл;
Өмчлөл, үзлэг болон татварын мэдээлэл;
Гүйлтийн мэдээллийн нийцэл;
Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт болон үнийн чиг хандлага;
Ижил болон ойролцоо автомашины үнийн мэдээлэл зэрэг олон үзүүлэлтийг харгалзана.
Эрсдэлийг хянах нэмэлт шалгалтууд
Мэдээллийн чанар, үнэлгээний найдвартай байдлыг хангахын тулд систем дараах нөхцөлүүдийг нягтална:
Сүүлийн хоёр жил техникийн үзлэгт ороогүй эсвэл үзлэгт тэнцээгүй эсэх;
Импорт болон өмнөх үзлэгийн гүйлт одоогийн мэдээлэлтэй нийцэж байгаа эсэх;
Гүйлтийн мэдээлэл ухраасан байж болзошгүй эсэх;
Арлын дугаар, загвар, өнгө болон гүйлтийн мэдээлэл зөрж байгаа эсэх.
Тодорхой мэдээлэл зөрсөн, шаардлага хангаагүй тохиолдолд тухайн автомашинд скоринг хийхгүй байх хяналттай.
Байгууллагад өгөх үнэ цэн
✅ Автомашины үнэлгээ хийх хугацааг богиносгоно
✅ Үнэлгээний нэгдсэн аргачлал ашиглах боломж бүрдүүлнэ
✅ Гар ажиллагаа болон субъектив үнэлгээг бууруулна
✅ Барьцаа хөрөнгийн эрсдэлийг илүү бодитой үнэлэхэд тусална
✅ Зээл санал болгох дүнг өгөгдөлд үндэслэн тодорхойлох боломж олгоно
Ашиглах боломж
Автомашины үнийн лавлагааг zms.sainscore.mn системээр ашиглах боломжтой. Мөн байгууллагын үндсэн системтэй API интеграци хийж, зээлийн судалгаа болон шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд нэвтрүүлэх боломжтой.
Автомашины барьцааны үнэлгээг таамгаар бус, өгөгдөлд үндэслэн шийдээрэй.
Үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга болон ашиглалтын нөхцөлтэй танилцах бол бидэнтэй холбогдоно уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Утас: 7509-0000
Имэйл хаяг: [email protected]
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
—Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан
Reply