- Sainscore Newsletter
- Posts
- Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

👋Сайн байна уу?
Сайнскорчууд нь өнөөдрийн newsletter-ээр та бүхэнд зээлийн мэдээллийн тогтолцоотой холбоотой хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2025 оны 4-р сарын 1-ний өдөр УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжсэн.
Дараагаар нь 4-р сарын 25-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулсан бөгөөд олонх гишүүн дэмжсэн байр суурь илэрхийлсэн ба хууль одоогоор эцэслэн батлагдаагүй байна.
Хуулийн төслийн гол өөрчлөлтүүд:
Зээлийн онооны системийг нэвтрүүлэх
Иргэдийн зээлтэй холбоотой санхүүгийн сахилга бат, зээлийн эргэн төлөлтийн түүх зэрэгт үндэслэн тоон үнэлгээ (оноо) тооцдог системийг нэвтрүүлэх. Ингэснээр зээлийн эрсдэлийг илүү нарийвчлан үнэлж, санхүүгийн шийдвэрүүдийг оновчтой болгоно.
“Хар жагсаалт” гэх ойлголтыг халж, санхүүгийн сахилга баттай иргэдэд боломж олгох
Өмнө нь зээл төлөлтөө хугацаандаа хийж чадаагүй иргэд хугацаа хэтэрсэн ангилалд орсноор дахин зээл авах боломжгүй болдог байв. Харин шинэ системд шилжсэнээр ангилалд орсон эсэх оноонд бүхэлд нь нөлөө үзүүлэхгүй болох бөгөөд сайн оноотой зээлдэгчдэд илүү уян хатан зээлийн шийдвэр гарах боломжтой болох бөгөөд зээлийн хүү буурах, урт хугацаатай, өндөр дүнтэй, зарим тохиолдолд барьцаа хөрөнгө шаардахгүй зэрэг эерэг үр дүнгүүд гарна.
Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлд суурилсан үнэлгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх
Зээлийн оноонд тулгуурлан тухайн иргэнд тохирсон нөхцөлтэй зээлийг санал болгох боломж бүрдэнэ. Энэ нь банк, санхүүгийн байгууллагад зээлийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, шийдвэрээ илүү найдвартай гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэлэлцүүлгийн үеийн байр суурь:
4-р сарын 25-ны анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн дийлэнх нь:
• Зээлийн онооны тогтолцоо нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, боломжийг нэмэгдүүлэх чухал өөрчлөлт болно
• Зээлийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал нэмэгдэнэ хэмээн эерэг байр суурь илэрхийлсэн.
❗ Хууль нь одоогоор батлагдаагүй бөгөөд цаашид нэмэлт хэлэлцүүлэг, саналын шат үргэлжлэх юм.
Сайнскорчуудынх нь байр суурь:
Бид энэхүү хуулийн төслийн зорилгыг дэмжиж байгаа бөгөөд зээлийн онооны систем нь Монголын зээл, санхүүгийн салбарын хөгжилд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
📬 Холбоо барих:
📞 [7509 0000] | ✉️ [email protected] | 🌐 www.sainscore.mn
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Reply