- Sainscore Newsletter
- Posts
- FICO® зээлийн оноонд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн боломж
FICO® зээлийн оноонд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн боломж
Олон улсын жишгээс Монголд нээгдэх шинэ боломжууд
Монголд зээлийн оноо нэвтэрээд ердөө нэг жил болж байна. Өнөөдрийн байдлаар ихэнх санхүүгийн байгууллагууд зээлийн оноог зөвхөн эрсдэлийг үнэлэх хэрэгсэл болгон ашиглаж байна.
Гэвч олон улсын туршлагаас харахад зээлийн оноо нь зөвхөн эрсдэлийн хэмжүүр биш, харин бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлага, бизнесийн өсөлтийн гол хөшүүрэг болж хөгжсөн байна.
Олон улсад зээлийн оноог хэрхэн ашиглаж байна вэ?
Хөгжсөн зах зээлүүдэд зээлийн оноо нь зээл олголтын процессын нэг хэсэг байхаа больж, бизнесийн бүх шийдвэрийн суурь өгөгдөл болсон.
1. Эрсдэлийн удирдлага (суурь хэрэглээ)
Зээл олгох/татгалзах шийдвэр
Эрсдэлийн түвшин тодорхойлох
👉 Монголд энэ шат аль хэдийн хэрэгжиж эхэлсэн
2. Эрсдэлд суурилсан нөхцөл (risk-based pricing)
Хэрэглэгч бүрт өөр хүү, нөхцөл санал болгох
Өндөр оноотой хэрэглэгчийг илүү таатай нөхцөлөөр татах
3. Урьдчилан баталгаажсан бүтээгдэхүүн (pre-approved offers)
Онооны босго давсан хэрэглэгчдэд шууд санал хүргэх
Зээл олголтын хурдыг эрс нэмэгдүүлэх
4. Хэрэглэгчийн lifecycle удирдлага
Оноонд тулгуурлан лимит нэмэх
Нөхцөл шинэчлэх
Эрсдэлийн өөрчлөлтийг realtime хянах
5. Шинэ сегмент нээх (financial inclusion)
Зээлийн түүх багатай хэрэглэгчийг alternative data + оноогоор үнэлэх
Зах зээлийг тэлэх
Монголд нээгдэх бодит боломжууд
1. Зорилтот сегментэд тулгуурласан зээлийн бүтээгдэхүүн
Зээлийн оноонд тулгуурлан хэрэглэгчдийг ялгаж, тус бүрт тохирсон бүтээгдэхүүн санал болгох
2. Ухаалаг, хурдан шийдвэр гаргалт
Өндөр оноотой хэрэглэгчдэд илүү хурдан, хялбар процесс санал болгох
3. Динамик лимит & нөхцөл
Хэрэглэгчийн онооны өөрчлөлтөд суурилан лимит болон нөхцөлийг шинэчлэх
4. Cross-sell / up-sell
Сайн оноотой хэрэглэгчдэд илүү өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн санал болгох
5. Хэрэглэгчийн идэвхи, оролцоо
Хэрэглэгчид оноогоо сайжруулах замаар илүү сайн нөхцөл авах боломж бүрдүүлэх
Sainscore®: Дараагийн шат руу хамтдаа
Sainscore®-ийн зорилго бол зээлийн оноог зөвхөн мэдээлэл биш, харин шийдвэр гаргалт болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн суурь болгох юм.

[email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
—Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан
Reply