• Sainscore Newsletter
  • Posts
  • Сайнскор: Зээлийн мэдээ нийлүүлэлт давуу тал

Сайнскор: Зээлийн мэдээ нийлүүлэлт давуу тал

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд Сайнскор зээлийн мэдээ нийлүүлэлтийг хүлээн авах давуу тал болон бусад холбогдох мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

"Титан Си Ар Эй ЗМС" ХХК, ЗМҮҮ нь шинэ протоколын дагуу зээлийн мэдээлэл хүлээн авах, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор өөрийн үйлчилгээ үзүүлж буй системийг шинэчлэн техникийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

Харин 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн зээлийн мэдээллийг цуглуулах, сан бүрдүүлэх ажлыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч (ЗМҮҮ) этгээдүүд цаашид хийхээр болсон. Мөн дан ганц мэдээлэл цуглуулж сан бүрдүүлэхээс гадна Монголбанкны зээлийн мэдээллийн санд давхар илгээх буюу мэдээлэл солилцох журмын дагуу ажиллахаар байна. Сайнскор зээлийн мэдээллийн сан мэдээ нийлүүлэлтийг хүлээн авснаар дараах давуу талуудтай.

Мэдээ цуглуулах систем

  • “Sainscore мэдээ нийлүүлэлтийн API” ашиглан их хэмжээний мэдээ нийлүүлэлтийг зэрэг хүлээн авч боловсруулах

  • “Sainscore мэдээ нийлүүлэлтийн API” ашиглан зээлийн мэдээллийг бодит цагийн (Realtime) горимд хүлээн авах

  • Мэдээ нийлүүлэлтийн явцад гарсан алдаа, анхааруулга болон аливаа хариу мэдээлэл нь Монголбанкны протоколын дагуу хийгдсэн

  • “Sainscore мэдээ нийлүүлэлтийн web” системийг ашиглан зээлийн мэдээллийг гараар эсвэл Excel файл ашиглан нийлүүлэх

Мэдээ нийлүүлэлтийн хяналт, тайлан

  • Мэдээ нийлүүлэгч нь өөрийн нийлүүлсэн мэдээллийн тайлантай танилцах, татаж авах

  • Нийлүүлсэн мэдээллийг нэг бүрчлэн шалгах, эрх бүхий этгээд гараар залруулга хийх

  • Нийлүүлсэн мэдээлэл нь бусад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч болон Монголбанкны зээлийн мэдээллийн санд амжилттай/ажилтгүй нийлүүлэгдсэн талаар тайлан, мэдээлэл авах

  • Алдаатай зээлийн мэдээлэл, хаагдсан зээлийн мэдээлэлд залруулга хийх процессыг Монголбанкны журмын дагуу автоматжуулсан

Бүтэц зохион байгуулалт

  • Зээлийн мэдээлэл цуглуулах, дата мэдээллийн чанар хариуцсан нэгжийг Sainscore зээлийн мэдээллийн санг ХХК-д шинээр байгуулан ажиллаж байгаа бөгөөд зээлийн мэдээ нийлүүлэлтийн техникийн тусламж, үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын шуурхай удирдлагын төв 24/7 ажиллана. Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ, зээлийн мэдээлэл, мэдээ нийлүүлэлттэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хэрэглэгчийн үйлчилгээний төв ажлын 8 цагаар ажиллана.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та зээлийн мэдээлэл нийлүүлэх, шинэ протоколыг ашиглах талаар Сайнскорын 75090000 утас, zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.