FICO онооны эргэн тойронд

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар та бүхэнд FICO онооны нэвтрүүлэлт болон бусад мэдээ мэдээллийг танилцуулах гэж байна.

💥 Өмнөх улиралд нээлтээ хийгээд удаагүй байгаа иргэдийн FICO зээлийн оноог одоогийн байдлаар 80 гаруй банк, санхүүгийн байгууллагад амжилттай нэвтрүүллээ. Мөн FICO онооны лавлагаа үйлчилгээ нь 11-р сарын 1-ээс эхлэн E-mongolia платформд нэмэгдсэнээр иргэдэд илүү ойртож, оноогоо шалгаж зээлийн эрсдэлээ мэдэх боломжтой боллоо.

Ард Кредит ББСБ ХК, Сайнскор ЗМС хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 арга хэмжээг Ард Санхүүгийн Нэгдэл, Unread медиа компани хамтран 2024.11.23-нд амжилттай зохион байгууллаа.

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2024" чуулганы үеэр Ард Кредит ББСБ ХК нь FICO зээлийн оноог Ард Апп-аар дамжуулан олгох онлайн зээлийн үнэлгээнд ашиглах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүллээ.

Ард Кредит Гүйцэтгэх захирал Г. Сүхбаатар, Сайнскор Гүйцэтгэх захирал Д. Энхцацрал

FICO оноог нэвтрүүлснээр харилцагчийн зээлжих зэрэглэлийг үнэн зөв тодорхойлох нэмэлт эх сурвалж нээгдэж буйг онцлон цаашид Ард Кредит ББСБ ХК дотооддоо хөгжүүлсээр ирсэн кредит скорингийн загвартай хамт FICO оноог ашиглах бөгөөд Монголын анхны хосолсон кредит скорингийн системд ийнхүү нэвтэрлээ. Ингэснээр харилцагчийн зээлжих зэрэглэлийг үнэн зөв тодорхойлж, харилцагчид тохирсон нөхцөл бүхий зээлийг Ард Апп-аар дамжуулан тасралтгүй олгох боломж бүрдлээ.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.