- Sainscore Newsletter
- Posts
- Автомашины үнийн лавлагаа
Автомашины үнийн лавлагаа
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар та бүхэнд автомашины үнийн лавлагаа үйлчилгээ, түүний давуу талуудыг танилцуулах гэж байна.
🙌🙌🙌Автомашины зэх зээлийн үнийг илүү бодитой, нарийвчилсан байдлаар тодорхойлох хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Банк санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид автомашины зээл судлахдаа зарын талбарууд болон сошиал сувгуудаас үнийн мэдээлэл цуглуулах хэрэгцээ шаардлага үүсдэг. Харин энэхүү үйл ажиллагаа нь олон эх сурвалжаас цуглуулсан мэдээллээр дундаж үнэлгээг гаргахад багагүй хугацаа шаардагддаг. Мөн иргэдийн хувьд өөрийн хөрөнгийн зах зээлийн үнийг мэдэхгүйгээс үүдэн хэт хямд үнээр борлуулах тохиолдол ч бий болсоор байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь автомашины үнийн судалгааг хийхэд зарцуулж буй цагийг хэмнэх, иргэн хаанаас ч Sainscore аппликэйшний тусламжтай өөрийн хөрөнгийн дээд, доод, дундаж ханшийг мэдэх боломжийг олгож байгаа бөгөөд одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байна. Улмаар 2024 оны 4-р улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх ба харилцагч байгууллагууддаа цаг алдалгүй мэдээлэл хүргэх болно.
💯 Давуу талууд
Тухайн автомашины орж ирсэн он, үйлдвэрлэгдсэн он, брэнд, загвар зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан бодит зах зээлийн үнийг мэдэх боломжтой
Зах зээлийн бодит үнийг хормын дотор мэдэх боломжтой учраас худалдах, худалдан авах, хэлцэл хийх хурдыг нэмэгдүүлэх боломжтой
Өгөгдөлд суурилсан алгоритм ашиглан бодит цагийн болон түүхэн мэдээллийг хослуулан тооцоолол хийнэ. Тухайлбал, өмнөх жилүүдийн автомашины үнийн мэдээлэлд үндэслэн, загвар бүрийн үнэлгээг харьцуулан боловсруулах боломжтой
📋 Нэмэлт мэдээлэл
Энэхүү үйлчилгээ нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлөөр хийж буй ҮНЭЛГЭЭ биш бөгөөд зах зээлийн жишиг үнэ тодорхойлоход ашиглах нь зүйтэй.

Автомашины орж ирсэн он, үйлдвэрлэсэн он, брэнд, загвар, нөхцөл зэрэг мэдээллүүд дээр үндэслэн тооцоолж автомашины үнийн мэдээллийг тайлан хэлбэрээр гаргах юм. Цаашид энэхүү үйлчилгээ нь зах зээлийн шаардлагад нийцсэн шийдэл болж, илүү олон оролцогчдод итгэлцлийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болохоор байна.
Singapore Fintech Festival

Энэ жилийн Singapore Fintech Festival нь 2024.11.06-08 хооронд Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд 10 дах жилийн ойн баяраа тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд нийт 150 гаруй орны 66,000 оролцогчийг хамарсан үйл ажиллагаа болж Монгол улсаас 120 гаруй оролцогчид оролцсон байна. Манай байгууллагын зүгээс зах зээлийн чиг хандлага, шийдлүүдийг судлах зорилгоор Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал тэргүүтэй төлөөллүүд оролцсон билээ.
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply