- Sainscore Newsletter
- Posts
- Сайнскор ЗМС: Шинэ жилийн мэндчилгээ
Сайнскор ЗМС: Шинэ жилийн мэндчилгээ
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар та бүхэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцлон танилцуулахын хамт шинэ жилийн мэндчилгээ хүргэж байна.
2024 онд бидэнтэй хамт байж хамтран ажилласан харилцагч та бүхэндээ баярлалаа. Сайнскор ЗМС нь энэ онд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж ажиллалаа. Уг зорилгынхоо хүрээнд олон шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж чадсан бөгөөд онцлог болгон дурдвал иргэдийн зээлийн эрсдэлийг үнэлдэг FICO онооны үйлчилгээг зах зээлд амжилттай гаргаад байна. Ингээд 2025 ондоо зорьсон бүхэн нь биелж, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
Харилцагч та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. 🎉🎉🎉
Линкээр үзэх - https://www.sainscore.mn/newyear/greetings
💥SAINSCORE - н бүтээгдэхүүнүүд
Бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж иргэд болон байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр хэрэглэж хэвшээд байна. Бидний бүтээгдэхүүн банк, санхүүгийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хялбаршуулах, эрсдэлийг бууруулах, бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг билээ. Ингээд бидний бүх бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцана уу
🗒️ Зээлийн мэдээллийн лавлагаа
Банк, санхүүгийн байгууллагууд болон ААН-үүд энэхүү бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэж заншсан зээл олгохдоо нэн тэргүүнд шалгадаг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн билээ. Энэхүү бүтээгдэхүүн нь иргэн, хуулийн этгээдийн сүүлийн 6 жилийн зээл, төлбөрийн мэдээллээс гадна бусдын зээл төлбөрийн үүргийг хамтран хүлээсэн эсэх мэдээллийг агуулдаг лавлагаа юм.
Мэдээллийн аюулгүй байдал хангасан, хураангуй тайлан болон зээлдүүлэгч байгууллагын мэдээллээр баяжуулснаараа онцлогтой.
🗒️ Малын А дансны лавлагаа
Малын А дансны лавлагаа нь сүүлийн оны мал тооллогоор иргэний эзэмшилд тоологдсон таван хошуу малын дэлгэрэнгүй тоо мэдээллийг өмнөх жилийн мал тооллогоос хойш орсон өөрчлөлтийн хамт харуулдаг лавлагаа юм.
Энэхүү лавлагаа нь ашиг шимийн орлогоор баяжуулсан, өмнөх жилээс өөрчлөгдсөн шалтгаан харуулдаг, нас, хүйсээр дэлгэрэнгүй ангилсан байдгаараа онцлогтой.
🗒️ Өр орлогын харьцаа лавлагаа
Энэхүү лавлагаа нь Монгол банкнаас гаргасан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ийг удирдлага болгон тухайн иргэн худалдаа, бизнес эрхэлдэг бол ХХОАТ, хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн орлого, малтай бол малын ашиг шимийн орлогын татварын дараах дүнг тооцож төлөгдөж буй нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг тодорхойлж орлогод эзлэх хувь, мэдээллийг дэлгэрэнгүй харуулдгаараа онцлогтой.
💥 2024 оны онцлох шинэ бүтээгдэхүүнүүд
🗒️ Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа
Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа нь зээлдэгч ЗМС-д хэвийн ангиллаас бусад ангиллын нээлттэй зээл, өр төлбөртэй эсэхийг тодорхойлон харуулдаг. Энэ нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас нээлттэй зээлийн мэдээллийг шүүх бөгөөд тухайн нээлттэй зээлийн тоо, ангиллыг хураангуйлан харуулдгаараа онцлогтой.
🗒️ Багц лавлагаа
Энэхүү лавлагаа нь харилцагч байгууллагууддаа зориулж тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багцын үйлчилгээ билээ. Зээлийн мэдээллийн лавлагаа, Fico оноо гэх мэт Сайнскорын бүтээгдэхүүн үйлчилгээг олон зээлдэгч дээр багцлан авах шийдэл бөгөөд зээлийн багцын хяналтыг хялбар, түргэн шуурхай хийх боломжийг олгосноороо онцлог юм. Багцаар лавлахдаа нэг удаад 100-с 5,000 хүртэлх тооны зээлдэгчийг зэрэг лавлах боломжтой. Ингэхдээ лавлаж буй зээлдэгчдийн регистрийн дугаарыг багцлан excel файлаар оруулах ба зээлдэгчдийн тооноос хамааран тодорхой хугацааны дараа нийт зээлдэгчийн лавлагаа мэдээллийг excel форматаар татан авах боломжтой.
🗒️ Дансны тайлан лавлагаа
Дансны тайлангийн үйлчилгээ нь зээлдэгчийн аль ч банк дах дансны хуулганы мэдээллийг хүлээн авч AI/ML шийдлүүдийг ашиглан тухайн дансаар хийгдсэн гүйлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийн тайлан хэлбэрээр хүргэдэг үйлчилгээ юм.
PDF өргөтгөл бүхий дансны хуулгыг системд оруулах боломжтой бөгөөд нэг биш хэд хэдэн хуулгыг нэг дор оруулан тайлан боловсруулах, боловсруулалт хийгдсэн гүйлгээний ангилалд үндэслэн дараах мэдээллүүдийг агуулсан дансны тайлан боловсруулагддаг. Үүнд:
Зээлдэгчийн мэдээлэл
Тайлан боловсруулахад ашигласан дансны хуулганы мэдээлэл
Тухайн хуулганы нийт орлого, зарлагын дүн
Сарын дундаж орлого, зарлагын дүн
Давтамжит орлого, зарлагын дүн
Гүйлгээний дүн, гүйлгээний ангиллаар
Хуулганы дэлгэрэнгүй CSV файл
🗒️ Мониторинг үйлчилгээ
Энэхүү үйлчилгээ нь зээл олгогч байгууллагуудад өөрсдийн зээлдэгчдийн шинэ лавлагааны хүсэлтийг мэдэгдэхээс гадна зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд орж буй өөрчлөлтийг тайлагнах замаар зээлийн багцаа хянах процессыг хялбаршуулах, зардлыг бууруулах, үр дүнг сайжруулах зорилготой бүтээгдэхүүн юм.
Юугаараа онцлог вэ?
Зээлдэгчийн шинээр зээлийн шаардлага үүсэж байгаа эсэхийг мэдэх
Зээлдэгч өөр байгууллагаас шинээр зээл авсан эсэхийг хянах
Зээлдэгч бусад байгууллагаас авсан зээл, төлбөрөө төлж, барагдуулсан эсэхийг мэдэх
Бусад байгууллагаас авсан зээл, төлбөрүүд нь ангилал буурч байгаа эсэхийг хянах
🎊 🦾 2024 оны онцлох шилдэг бүтээгдэхүүн
🗒️ FICO Score
FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг.
"FICO Score"-оо тогтмол шалгаж, суурь шалтгаанд дурдсан зааврууддаа хяналт тавьснаар зээлийн оноогоо сайжруулах боломжтой. Оноо өндөр байх тусам илүү найдвартай зээлдэгч болох юм. FICO Score нь таны зээлийн мэдээллийг харуулахгүй бөгөөд зөвхөн түүнд үндэслэн тооцоолсон оноо ба тус оноонд нөлөөлсөн суурь шалтгааны хамт харуулдаг тул зээлийн түүхэн мэдээллээ бусадтай хуваалцах шаардлагагүй. Сайнскорын аппликэйшн болон вэбсайтаар өөрийн "FICO Score"-оо хэзээ ч, хаана ч шалгаж хянах боломжтой. FICO Score ашигладаг зээл олгогч байгууллагууд таны оноо дээр үндэслэн таны зээлийн хүсэлтийг илүү шуурхай шийдвэрлэх боломжтой.
Цаг үеийн мэдээлэл
Зээлийн мэдээллийн сангаас гарч буй дата мэдээлэлд үндэслэн цаашид сар бүр харилцагч нартаа зориулан салбарын мэдээллүүдийг энэ удаагийн дугаараас эхлэн тоймлон хүргэж байна.
2024 оны 11-р сард ЗЭЭЛ ОЛГОЛТЫН хэмжээ өмнөх сараас 6%-аар буурсан бол өмнөх жилийн мөн үеэс 19%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн зээлийн ЧАНАРГҮЙДЭЛ 11-р сарын байдлаар 8,5% байна. Үүнээс
Банк 4.8%
ББСБ 7.7%
ХЗХ 7.2% байна.
Мэдээ нийлүүлэлттэй холбоотой Монгол банкны мэдэгдэл
Монгол банкны мэдээ нийлүүлэлттэй холбоотой мэдэгдлийг харилцагч байгууллагууддаа уламжлан хүргэж байна.
Танай компани зээлийн мэдээллийг шинэчлэгдсэн протоколын дагуу хүлээн авч эхлэх хүртэлх хугацаанд эдгээр байгууллагууд нь зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд гэрээний үндсэн дээр цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй. Иймд та бүхэн гэрээт байгууллагууддаа энэ талаар холбогдох мэдээллийг хүргүүлж хамтран ажиллана уу.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд шилжилтийн явцад зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэх нь мэдээлэл нийлүүлэгч болон зээлдэгчийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой.
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе 😊
Reply