- Sainscore Newsletter
- Posts
- Зээлийн онооны чиг хандлага Олон улсад
Зээлийн онооны чиг хандлага Олон улсад
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд Дэлхий дахинд зээлийн онооны системд гарч буй шинэ чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв, зээлийн онооны загваруудын шинэчлэл зэрэг сонирхолтой өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Шинэ үеийн зээлийн онооны загварууд: FICO 10T ба VantageScore 4.0
Өнгөрсөн жил АНУ-ын моргейжийн зах зээлд FICO 10T болон VantageScore 4.0 зэрэг онооны шинэ загварууд нэвтрэхээр тов гарсан ч, 2025 оны эхээр зах зээлд нэвтрүүлэх ажил нь түр хугацаанд хойшлогдсон байна. Эх сурвалж: ABA Banking Journal
Гэсэн хэдий ч эдгээр загварууд нь ирээдүйд санхүүгийн үнэлгээнд дараах ач холбогдлыг авчирна гэж үзэж байгаа билээ.
FICO 10T - Зээлдэгчийн үргэлжилсэн зээлийн түүх, эргэн төлөлтийн зан төлөв зэргийг илүү нарийн шинжлэх ба түр зуурын алдаанаас илүү ерөнхий төлөвшлийг илэрхийлнэ.
VantageScore 4.0 - Уламжлалт онооны системээр тодорхой үнэлэх боломжгүй зарим төрлийн зээлдэгчдийг (жишээ нь богино хугацаатай зээлийн түүхтэй хүмүүс) илүү хүртээмжтэй үнэлэх зорилготой.
Энэ чиг хандлага нь уламжлалт онооны системийг илүү оновчтой болгон шинэчилж, зээлжих боломжийг нэмэгдүүлэх замаар илүү тэнцвэртэй болгох алхам болж байна.
Зээлийн үнэлгээний зах зээл дэх тэлэлт
2024 онд зээлийн оноо болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн салбарын зах зээлийн хэмжээ 4.24 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Business Research Insights-ын таамгаар 2033 он хүртэл жилд дунджаар 6%-ийн өсөлттэй байх хандлагатай байна.
Үүний шалтгаанууд:
Дижитал зээлийн платформууд нэмэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн онооны үнэлгээний системийн хэрэгцээ нэмэгдсэн
Хөгжиж буй орнуудад хэрэглэгчийн санхүүгийн боловсрол сайжирч, зээлийн онооны ач холбогдлын тухай ойлголт иргэдийн дунд нэмэгдсэн
Банк санхүүгийн байгууллагууд эрсдэлийг бууруулахын тулд онооны системийг илүү идэвхтэй ашиглах болсон
🔗 Монголын зах зээлд:
Ийм өсөлт, чиг хандлагууд нь Sainscore-ийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, мөн хамтрагч байгууллагуудын дижитал шийдэлд онооны дата-г илүү үр дүнтэй ашиглан зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явцын хяналтыг оновчтой хийх зэрэг эерэг үр дүнг авчирч байна.
Залуу үе: Илүү хариуцлага
Business Insider-ийн мэдээлснээр, American Express-ийн Gen Z болон Millennial хэрэглэгчдийн дундаж FICO оноо 750-аас дээш байгаа нь зах зээлд сонирхолтой эргэлт авчирлаа.
📌 Шинэ үеийн хэрэглэгчид:
Оноо гэдэг зүйл амьдралд ямар ач холбогдолтойг ойлгодог болсон
Санхүүгийн боловсролд илүү анхаарч, оноогоо тогтмол хянаж, сайжруулах сонирхол өссөн
“Зээлийн оноо = Итгэл даахуйц байдал” гэсэн ойлголт түгээмэл болсон
Энэ нь банк санхүүгийн байгууллагуудад шинэ үеийн найдвартай зээлдэгчдийн давхарга үүсч буйг харуулж байна.
2025 он зээлийн онооны хөгжлийн хувьд илүү нарийн, хүртээмжтэй, өгөгдөлд тулгуурласан аргачлал руу шилжиж байгааг харуулж байна. Sainscore зээлийн мэдээллийн сан ч эдгээр өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн, мэдээллийн чанар, технологийн шийдэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply