- Sainscore Newsletter
- Posts
- Сайнскор ЗМС: Мэдээ нийлүүлэлтийн шинэ тогтолцоо
Сайнскор ЗМС: Мэдээ нийлүүлэлтийн шинэ тогтолцоо
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд зээлийн мэдээ нийлүүлэлт цоо шинэ тогтолцоонд шилжихэд бэлэн болж буй тухай мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Зээлийн мэдээллийг цуглуулж, сан бүрдүүлэх ажлыг Монголбанкны зээлийн мэдээллийн алба хийж байгаа билээ. Харин 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн зээлийн мэдээллийг цуглуулах, сан бүрдүүлэх ажлыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч (ЗМҮҮ) этгээдүүд цаашид хийхээр болсон байна. Ингэснээр Монголбанкны зээлийн мэдээллийн албаны зохицуулалтын дагуу эхний байдлаар банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх байгууллагууд өөрийн зээлийн мэдээллийг гэрээ хийсэн ЗМҮҮ этгээдэд нийлүүлэх юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн А-107 тушаалаар батлагдсан “Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд зээлийн мэдээлэл солилцох” журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий ЗМҮҮ этгээдүүд хүлээн авсан зээлийн мэдээллийг өөр хоорондоо солилцох, мөн Монголбанкны зээлийн мэдээллийн санд давхар илгээх буюу “sync” хийх үүргийг хүлээнэ. Ингэснээр зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл зөрүүгүй байх, зээлийн судалгаа хийхдээ олон байгууллагаас зэрэг лавлагаа авахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн мэдээ нийлүүлэлтийн тогтолцоонд өөрчлөлт орохын зэрэгцээ зээлийн мэдээллийн санд цугларах мэдээллийн нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, мэдээ нийлүүлэлтийн ачааллыг бууруулах зорилгоор уг протоколыг өөрчлөх ажил давхар хийгдэж байгааг онцолж байна. “Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх протокол”-ийг 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн А-107 тушаалаар баталсан бөгөөд тус шинэчлэлтээр нийлүүлсэн зээлийн мэдээллийг ашиглан зээл олгогч байгууллага нь зээлийн эрсдэлийг илүү нарийвчлалтай судлах, ЗМҮҮ этгээдүүд төрөл бүрийн зээлийн онооны загвар хөгжүүлэх боломжтой болж байна.
"Титан Си Ар Эй ЗМС" ХХК, ЗМҮҮ нь шинэ протоколын дагуу зээлийн мэдээлэл хүлээн авах, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор өөрийн үйлчилгээ үзүүлж буй системийг шинэчлэн техникийн боломжийг бүрдүүллээ.
Цаг үеийн мэдээлэл
Зээлийн мэдээллийн сангаас гарч буй дата мэдээлэлд үндэслэн сар бүр харилцагч нартаа зориулан салбарын мэдээллүүдийг хүргэж байгаа билээ.
2025 оны 1-р сард ЗЭЭЛ ОЛГОЛТЫН хэмжээ өмнөх сараас 17%-аар өссөн бол өмнөх жилийн мөн үеэс 24%-аар буурсан байна.
Мөн зээлийн ЧАНАРГҮЙДЭЛ (дундаж үзүүлэлт) 1-р сарын байдлаар 8% байна. Үүнээс:
Банк 4.3%
ББСБ 7.3%
ХЗХ 6.7% байна.
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та зээлийн мэдээлэл нийлүүлэх, шинэ протоколыг ашиглах талаар Сайнскорын 75090000 утас, zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply