• Sainscore Newsletter
  • Posts
  • Иргэдийн санхүүгийн боломжийг бодитоор үнэлдэг шинэ үе рүү шилжиж байна

Иргэдийн санхүүгийн боломжийг бодитоор үнэлдэг шинэ үе рүү шилжиж байна

👋Сайн байна уу? Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025.05.16-ны өдөр УИХ хэлэлцэж баталсан.

Үүнтэй холбоотойгоор 2025.09.01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарж зээлийн мэдээллийн лавлагаа бүтээгдэхүүнд зээлийн ангилал ашиглахгүй байх тухай мэдээллийг тус байгууллагаас олон нийтэд мэдээллэсэн билээ.

Уг өөрчлөлтийн хүрээнд зээлдэгчийн зээлжих чадварын үнэлгээ буюу зээлийн оноонд суурилсан шинэ зохицуулалт руу тун удахгүй шилжиж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн боломжийг илүү шударгаар, уян хатан үнэлэх чухал шинэчлэл болж буй бөгөөд мэдээллийн ил тод байдал, хэрэглэгчийн эрхийг илүү дээдэлсэн явдал болж байгаагаараа онцлогтой.

Мөн уг зохицуулалтаар иргэдийн зээлийн сахилга бат, одоогийн төлөв, эрсдэлийн түвшинг оноогоор илүү бодитой, динамик байдлаар үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд хэрэглэгч бүрийн мэдээллээ шалгах, оноо алдаж буй шалтгаанаа олж мэдэх, оноогоо сайжруулах алхмуудыг ойлгомжтой болгоход анхаарах юм.

ГАРЧ БУЙ ЭЕРЭГ НӨЛӨӨ

  • Зээлээ хугацаандаа төлж, санхүүгийн сахилга баттай болсон иргэнд, оноонд суурилсан үнэлгээгээр дамжуулан хүртээмжтэй, оновчтой зээлийн үйлчилгээг санал болгоно.

  • Банк, ББСБ болон бусад санхүүгийн байгууллага зээлийн шийдвэрээ иргэний оноонд болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргах бөгөөд хэвийн зээлийн хэмжээ бодитоор нэмэгдэнэ.

  • Зээлийн мэдээллийг зээлжих чадварыг үнэлэх зорилгоор ашиглах бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах шаардлага, стандартууд илүү тодорхой болно.

БАЙГУУЛЛАГУУДАД ӨГӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨМЖ

  • Зээлийн мэдээллийн санд өөрийн нийлүүлж буй өгөгдлийг тогтмол шалгаж, шинэчлэх, алдааг засаж сайжруулаарай.

  • Иргэдэд өөрийн мэдээллийг шалгах, оноогоо сайжруулах, зээлийн эрхээ нэмэгдүүлэх боломжийг олгоорой.

  • Өндөр оноотой иргэдэд эрсдэл багатай гэж үзээд бага хүүтэй, өндөр дүнтэй хүртээмжтэй, уян хатан, оновчтой зээлийг санал болгоорой.

ИРГЭДЭД ӨГӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨМЖ

  • Хувийн мэдээлэл, төлөлтийн статус, үлдэгдэл, хугацаа хэтэрсэн бичилт зэргийг нэн тэргүүнд нягтлаарай.

  • Төлбөрөө хугацаанд нь төлөх, олон зэрэг шинэ зээлийн хүсэлт гаргахгүй байх, хүү/торгууль хуримтлуулахгүй байх нь оноог тогтвортой сайжруулах алхам болно.

  • Таны зээлийн судалж буй байгууллага бүрийн эрсдэлийн бодлого, зээлийн шийдвэр гаргалт өөр тул танд санал болгож байгаа зээлийн үйлчилгээ болон хэмжээ зэрэг харилцан адилгүй байж болохыг анхаараарай.

ӨӨРИЙН ЗЭЭЛИЙН ОНОО, ЛАВЛАГААГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Та App Store болон Play Store-оос Sainscore аппликэйшнийг татаж, өөрийн зээлийн оноо, зээлийн мэдээллийн лавлагаа болон бусад бүтээгдэхүүнийг шалгах боломжтойгоос гадна төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнийг ашиглан тус үйлчилгээнүүдийг хялбараар аваарай.

Зээлийн оноотой холбоотой бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг Сайнскор зээлийн мэдээллийн сангийн албан ёсны фейсбүүк хаяг, www.sainscore.mn вэбсайт болон 7509-0000 лавлах утсаар тус тус мэдээлэл авах боломжтой.

Reply

or to participate.