- Sainscore Newsletter
- Posts
- Зээл олгох шийдвэрийг хэрхэн ухаалгаар гаргах вэ?
Зээл олгох шийдвэрийг хэрхэн ухаалгаар гаргах вэ?
👋Сайн байна уу? Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэ удаагийн дугаараар зээлийн шийдвэрийг хэрхэн оновчтой гаргах талаар зөвлөмжийг бэлтгэлээ.
Зээл олгох шийдвэр гэдэг бол санхүүгийн байгууллагуудын хувьд хамгийн чухал процессуудын нэг билээ. Буруу шийдвэр нь эрсдэлд орсон зээлийн дүн, чанаргүй зээлийн тоо, байгууллагын нэр хүнд гээд олон зүйлд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл зээлийн оновчтой шийдвэрийг гаргахад өгөгдөл, шинжилгээ, үнэлгээний систем, судалгаа дээр үндэслэх нь илүү эрсдэлтэй багатай байх боломжийг бүрдүүлнэ.
Тоо баримтаас дурдвал:
1. Дэлхийн тэргүүлэх стратеги, менежмент, бизнес шийдлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага McKinsey & Company (2022) оны “Designing next‑generation credit‑decisioning models” судалгаанд
Дата дээр суурилсан зээлийн шийдвэр гаргалт нь буруу шийдвэрийн эрсдэлийг 25% - 40%-иар бууруулж, шийдвэр гаргах хугацааг 60%-иар багасгадаг.
2. World Bank (2020):
“Debt & Creditor Rights” , “Credit Reporting Without Borders” зэрэг тайланд
Зээлийн оноо ашигладаг банк, ББСБ-уудын чанаргүй зээлийн түвшин нь зээлийн оноог ашигладаггүй байгууллагуудаас 30% бага байдаг.
Тэгвэл зээлийн оновчтой шийдвэр гэж юу вэ?
Оновчтой зээлийн шийдвэр гэдэг нь:
Харилцагчийн санхүүгийн зан төлөв, өр, орлого зэрэг мэдээллийг хослуулж, салбарын нөхцөл, эдийн засгийн цикл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хамтад нь харгалзан үүнд тохирсон онооны алгоритм, үндсэн систем ашиглан тооцоолсон эрсдэлийн үнэлгээнд суурилсан шийдвэр гаргахыг хэлдэг.
Яагаад “мэдрэмж” бус “мэдээлэл” дээр тулгуурлах ёстой вэ?
Уламжлалт шийдвэр гаргалт
Ажилтны туршлага
Зах зээлийн ерөнхий ойлголт
Харилцагчийн царай, яриа гэх мэт субьектив элементүүд дээр өмнө нь тулгуурладаг байв.
Харин орчин үеийн шийдэл:
Өр орлогын харьцаа
Хувийн болон компанийн зээлийн түүх
Зээлийн оноо
Дата дээр суурилсан зээлийн шийдвэр гаргалтын модель зэргийг хослуулдаг.
Дээрх шийдлээс зээлийн онооны оновчтой модель буюу FICO оноог товчхон танилцуулбал:
FICO (Fair Isaac Corporation) бол дэлхийн 100 гаруй оронд хэрэглэгддэг зээлдэгчийн санхүүгийн зан төлөвийг оноогоор үнэлдэг систем юм.
300–850 онооны хооронд үнэлэгддэг энэхүү систем нь:
Төлбөрийн түүх (35%)
Өрийн хэмжээ (30%)
Зээлийн түүхийн хугацаа (15%)
Шинэ зээлийн идэвх (10%)
Зээлийн төрөл, тэнцвэр (10%) гэсэн 5 үндсэн хүчин зүйл дээр суурилдаг билээ.
Бусад шийдвэр гаргалтуудыг бүр мөсөн орхигдуулж болохгүй
Аа гэхдээ, зөвхөн FICO оноогоор 100 хувь шийдвэр гаргана гэхээсээ илүү :
Санхүүгийн тайлангийн анализ
Бизнес загварын эрсдэлийн үнэлгээ
Салбарын макро үзүүлэлтүүд
Өрийн харьцаа (DSCR, DTI)
Хэрэглэгчийн зорилго, хэлцэл хийх чадвар гэх мэт олон дотоод ба гадаад мэдээлэлтэй хослуулж байж оновчтой шийдвэр болохыг бүү мартаарай.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply