- Sainscore Newsletter
- Posts
- Sainscore®: Автомашины зах зээлийн үнийг илүү бодитой тодорхойлох боломж
Sainscore®: Автомашины зах зээлийн үнийг илүү бодитой тодорхойлох боломж
Найдвартай скоринг, дата дээр суурилсан бодит үнэлгээ
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар бид автомашины барьцаатай зээлийн үнэлгээг илүү бодит зах зээлийн мэдээлэлд тулгуурлан тодорхойлох боломжийг бүрдүүлсэн “Автомашины үнийн лавлагаа” бүтээгдэхүүний шинэчлэлт, онцлогийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Зах зээлийн бодит үнэлгээ, илүү найдвартай скоринг
Sainscore®-ийн зүгээс санхүүгийн байгууллагуудын зээлийн шийдвэр гаргалтыг илүү нарийвчлалтай, дата дээр суурилсан болгох зорилгоор Автомашины үнийн лавлагаа бүтээгдэхүүндээ шинэчлэлт, сайжруулалт хийж нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээ нь автомашиныг барьцаалсан зээлийн үнэлгээг зах зээлийн бодит мэдээлэл, олон эх сурвалжийн дата, машин сургалтын анализ дээр үндэслэн тодорхойлох боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Автомашины үнийг хэрхэн тодорхойлдог вэ?
Систем нь автомашины улсын дугаар эсвэл арлын дугаар-ыг ашиглан тухайн автомашины зах зээлийн үнэ болон зээлжих боломжит дүнг тодорхойлдог. Үүнийг хийхдээ олон давхар баталгаажуулалт бүхий мэдээллийг ашигладаг.
Үүнд:
Төрийн байгууллагуудын мэдээллийн сан
Зах зээлийн онлайн зарууд
Оношилгоо болон гүйлтийн мэдээлэл
Машин сургалтын алгоритм зэргийг нэгтгэн зах зээлийн бодит үнэлгээг гаргаж өгдөг.
Олон эх сурвалж дээр суурилсан
Автомашины мэдээллийг дараах төрийн болон зах зээлийн эх сурвалжаас татаж ашигладаг.
Гаалийн Ерөнхий газар
Автотээврийн Үндэсний Төв
Зам, тээврийн хөгжлийн яам
Татварын ерөнхий газар
Мөн онлайн зах зээл дээрх зарын мэдээллийг (жишээ нь Unegui.mn, Dakhuree.mn) өдөр тутам татан авч машин сургалтын загвараар анализ хийж зах зээлийн үнийг шинэчилдэг.
Найдвартай байдлыг хангах давхар шалгалтууд - Систем нь зөвхөн үнэ тооцоолоод зогсохгүй эрсдэлийг бууруулах шалгалтууд хийдэг.
Оношилгооны шалгалт - Сүүлийн 2 жил оношилгоонд ороогүй эсвэл тэнцээгүй автомашинд скоринг хийхгүй.
Гүйлтийн баталгаажуулалт - Импортын болон оношилгооны гүйлтийг харьцуулан гүйлт ухраасан эсэхийг шалгана.
Гар аргаар баталгаажуулах боломж - Зээл судлагч автомашины арлын дугаар, загвар, өнгө, гүйлт зэрэг мэдээллийг системийн мэдээлэлтэй тулган шалгах боломжтой. Зөрүү илэрвэл тухайн автомашинд скоринг хийхгүй.

Санхүүгийн байгууллагад ямар давуу талтай вэ?
✔Зээлийн үнэлгээг илүү бодит болгоно: Зах зээлийн дата дээр суурилсан үнэлгээ.
✔ Барьцааны эрсдэлийг бууруулна: Гүйлт, оношилгоо, мэдээллийн баталгаажуулалт.
✔ Зээлийн шийдвэрийг хурдан болгоно: Автомашины мэдээллийг системээс шууд авах боломж.
✔ Системийн интеграцийн боломж: Core системтэй API интеграци хийж ашиглах боломжтой.
Үйлчилгээг ашиглах боломж
Санхүүгийн байгууллагууд автомашины үнийн лавлагааг дараах сувгуудаар ашиглах боломжтой.
Core системийн API интеграци
Sainscore® систем (zms.sainscore.mn)
Санхүүгийн шийдвэр гаргалтад дата ашиглах шинэ стандарт
Автомашины барьцаатай зээлийн үнэлгээнд зах зээлийн бодит мэдээлэл ашиглах нь эрсдэлийг бууруулах чухал алхам юм. Sainscore®-ийн Автомашины үнийн лавлагаа нь санхүүгийн байгууллагуудад зээлийн шийдвэр гаргалтыг илүү нарийвчлалтай, илүү хурдан болгоход чиглэгдсэн шийдэл юм.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан
[email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply