Сайнскор зээлийн мэдээллийн сан

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд зээлийн мэдээллийн сангийн эргэн тойронд болж буй мэдээ мэдээллийн талаар хүргэх гэж байна.

Лавлагаа үйлчилгээний талаарх мэдээлэл

🗒️🗒️🗒️Сайнскор зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Монгол банкнаас гаргасан холбогдох журмуудыг чанд мөрдөн ажиллах үүрэгтэй байдаг билээ.

Иймд мэдээллийн аюулгүй байдлын үүднээс зөвхөн иргэний регистрийн дугаараар тухайн иргэний зээлийн мэдээллийн сангаас холбогдох лавлагаа мэдээллийг лавладаг байсан бол цаашид сонголтоор иргэний ямар нэгэн мэдээллийг агуулаагүй, дахин давтагдашгүй иргэний бүртгэлийн дугаарыг ашиглан, зээлийн мэдээллийн сангаас лавлагаа мэдээлэл авах боломж бүрдлээ.

Цаг үеийн мэдээлэл

Зээлийн мэдээллийн сангаас гарч буй дата мэдээлэлд үндэслэн сар бүр харилцагч нартаа зориулан салбарын мэдээллүүдийг хүргэж байгаа билээ.

2024 оны 12-р сард ЗЭЭЛ ОЛГОЛТЫН хэмжээ өмнөх сараас 40%-аар өссөн бол өмнөх жилийн мөн үеэс 30%-аар өссөн байна.

Мөн зээлийн ЧАНАРГҮЙДЭЛ (дундаж үзүүлэлт) 12-р сарын байдлаар 8% байна. Үүнээс:

Банк 4.3%

ББСБ 7.2%

ХЗХ 6.9% байна.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив:

2024 оны 12-р сарын 25-нд УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлсэн байна.

Зээлийн мэдээллийн сангийн уян хатан зохицуулалтын талаар хэлэлцэв:

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Монголбанкны удирдлагуудтай уулзаж, зээлийн мэдээллийн сангийн харилцаанд уян хатан зохицуулалт хийх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.

Эдгээр үйл явдлууд нь Монгол Улсад зээлийн мэдээллийн сангийн зохицуулалтыг сайжруулах, иргэдийн санхүүгийн харилцаанд уян хатан байдлыг дээшлүүлэх чиглэлд хийгдэж буй алхмуудыг харуулж байна.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.