- Sainscore Newsletter
- Posts
- Сайнскор шинэ бүтээгдэхүүнүүд
Сайнскор шинэ бүтээгдэхүүнүүд
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар та бүхэнд Sainscore зээлийн мэдээллийн сангийн шинэ бүтээгдэхүүнүүд болох Дансны тайлан, Мониторинг үйлчилгээний танилцуулга, хэрэглээний талаар танилцуулах гэж байна.
🤗 👻 🤖 Бүх харилцагч нартаа Happy Halloween 🎃🎃🎃
Мониторингийн үйлчилгээ – Зээлийн хяналтаа 24/7 хийгээрэй
Мониторингийн үйлчилгээ нь зээл олгогч байгууллагуудад өөрсдийн зээлдэгчдийн шинэ лавлагааны хүсэлтийг мэдэгдэхээс гадна ЗМС - ийн мэдээлэлд орж буй өөрчлөлтийг цаг алдалгүй тайлагнах замаар процессыг хялбаршуулах, зардлыг бууруулах, үр дүнг сайжруулах гээд олон боломжуудыг багтаасан байна.
Тус үйлчилгээ нь зээлдүүлэгч байгууллагууд шийдвэр гаргахдаа зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийдэг боловч зээл олголт хийгдсэнээс хойш тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдлыг тухай бүр эргэн хянах боломж хязгаарлагдмал байдаг асуудлыг шийдэж байгаа нь давуу тал болж байна.

Үйлчилгээний нөхцөл
Зээлдэгчийг бүртгэснээс хойш 1 сарын хугацаанд мониторинг хийнэ
Үйлчилгээг автоматаар сунгана
1 сарын хугацаа дуусаагүй байхад үйлчилгээг бүртгэлээс хассан тохиолдолд тухайн хугацааг дуустал мониторинг хийнэ
Зөвхөн тухайн харилцагчаас зээл авсан зээлдэгчийн зээлийн нөхцөл байдалд хяналт хийнэ
Зээл төлөгдөөд дуусахад хяналтыг зогсоох буюу хяналт хийх зээлдэгчийн жагсаалтаас хасна
Зээлийн гэрээндээ хяналт хийх тухай зөвшөөрлийг зээлдэгчээс авсан байна
📍Үр ашиг
Зээлдэгчийн нөхцөл байдал, зээлийн эрсдэлийг тогтмол хянах
ЗМС-д орж буй өөрчлөлтийг хугацаа алдалгүй, хялбар мэдэх
Бүх зээлдэгчдийн бус, зөвхөн шаардлагатай зээлдэгчдийн эрсдэлийг дахин үнэлэх
Цаг алдалгүй зээлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах боломжтой болох
Шинэ зээлийн шаардлага үүсэж буй сайн зээлдэгч нартаа up-sell, cross-sell хийх
Зээлийн хяналтын зардал буурах
Зээлийн хяналтын процессоо сайжруулах
Дансны тайлан - Дансны хуулганаас орлого зарлагыг оновчтой тодорхойлоход хэзээ ч ийм хялбар байсангүй
Дансны тайлангийн үйлчилгээ нь зээлдэгчийн аль ч дансны хуулга дахь мэдээллийг хүлээн авч AI/ML шийдлүүдийг ашиглан тухайн дансаар хийгдсэн гүйлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийн тайлан хэлбэрээр хүргэдэг үйлчилгээ юм.
Дансны орлого, зарлагыг оновчтой тодорхойлох нь зээлдэгч иргэн, хувиараа бизнес эрхлэгчийн өр орлогын харьцааг бодитой болгох, зээлийн оноог тодорхойлох, бизнесийн зээлийн шийдвэр гаргах хугацааг багасгах, эрсдэлийг бууруулах чухал мэдээлэл болдог. Түүнчлэн банкны харилцагч иргэд өөрийн дансны мэдээлэлд боловсруулалт хийж хувийн санхүүгийн байдал, орлого, зарлагаа хянах боломжийг олгох юм.

💯 Боломжууд:
Нэг дор олон банкны хуулга зэрэг боловсруулах.
Нэг дор олон өөр банкнуудын хуулга зэрэг боловсруулах.
Орлого, зарлагын олон гүйлгээг богино хугацаанд ангилан харах.
Давтамжит гүйлгээг тодорхойлох.
Сарын дундаж орлого, зарлагын дүнг ангилал тус бүрээр харах.
Дансны орлогыг 11, зарлагыг 12 төрлөөр бүлэглэж харах.
Боловсруулалт хийгдсэн бүх дансны мэдээллийг MS excel форматаар татаж авах гэх мэт олон боломжуудыг багтаасан.
Үйлчилгээний процесс
1. Хуулга оруулах
Дансны тайлан үйлчилгээг авахад арилжааны аль ч банкны хуулгыг оруулан тайлан боловсруулах боломжтой бөгөөд хуулганы найдвартай байдлыг алдагдуулахгүй байх үүднээс зөвхөн PDF өргөтгөл бүхий дансны хуулгыг системд оруулах боломжтой байдаг. Мөн нэг биш хэд хэд хуулгыг нэг доор оруулан тайлан боловсруулах боломжтой.
2. Боловсруулалт хийх
Дансны хуулганд боловсруулалт хийхдээ эхлээд урьдчилан тодорхойлсон дүрэм суурьтай ялгалтуудыг хийдэг бөгөөд энэ шатанд нийт гүйлгээний 30 орчим хувийг ангилан ялгадаг. Жишээ нь гүйлгээний утга, түлхүүр үг гэх мэт
Үүний дараа хиймэл оюун ухаан, машин сургалтын тусламжтайгаар бүх гүйлгээг ангилан ялгах ба энд ажиллаж буй хиймэл оюун ухаан, машин сургалтын загварууд нь манай үйлчилгээний үнэ цэн, бусдаас ялгарах давуу тал юм.
3. Дансны тайлан татаж авах
Боловсруулалт хийгдсэн гүйлгээний ангилалд үндэслэн дараах мэдээллүүдийг агуулсан Дансны тайлан боловсруулагдана. Үүнд:
Зээлдэгчийн мэдээлэл
Тайлан боловсруулахад ашигласан дансны хуулганы мэдээлэл
Тухайн хуулганы нийт орлого, зарлагын дүн
Сарын дундаж орлого, зарлагын дүн
Давтамжит орлого, зарлагын дүн
Гүйлгээний дүн, гүйлгээний ангиллаар
Хуулганы дэлгэрэнгүй CSV файл
Дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч байгууллагууддаа нэвтрүүлж эхлээд байна. Та бүхэн эдгээр үйлчилгээг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой.
ОУВС - ийн Монгол дахь айлчлал
2024 оны Монгол дахь албан ёсны айлчлалын хүрээнд болсон үйл явдлуудаас дурдахдаа FICO онооны талаар онцолсон бөгөөд ОУВС - н сайтад гарсан уг мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Ensuring a sound financial sector
Financial sector supervision should remain vigilant about emerging risks, notably credit risk, given the exceptionally strong credit growth across the financial sector. Enhanced financial soundness indicators during periods of strong economic and rapid credit growth can mask underlying vulnerabilities. It would be important to align the planned reduction in DSTI limits for NBFIs with the lower bank DSTI limits rapidly to prevent regulatory arbitrage to contain explosive consumer credit growth. Supervisors should ensure that DSTI limits are being effectively enforced, accelerate the use of FICO credit scoring, and discourage over‑leveraged consumers from additional borrowing by improving financial literacy. Adherence to NBFI regulations and a rapid approval of the upgraded NBFI regulatory framework would help reduce risks. BOM and FRC supervisors should identify and reduce interlinkages between banks and NBFIs to pre-emptively reduce financial sector vulnerabilities and systemic risks including through targeted onsite supervisions and special provisioning requirements, if necessary. The BOM Governor should be allowed to exercise powers granted by the Central Bank Law to nominate key personnel responsible for financial sector supervisory oversight immediately to facilitate financial sector risk management and reforms.
The financial sector’s ability to lend to credit worthy entities should be strengthened through broader reforms. Insolvency and creditor rights must be improved to assist financial sector institutions address poor asset quality expeditiously. To keep banking sector reforms on track to meet the new end-2026 deadline, the BOM should continue to monitor the development of time-bound plans for shareholder diversification. Shareholder limits should be increased to ensure the effective management and operation of banks, including by allowing selected IFIs to invest in multiple banks.
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
☎️75090000
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply