Эрсдэлээ 24/7 хянах боломж бүрдлээ

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар та бүхэнд Sainscore мониторингийн үйлчилгээ болон FICO онооны хэрэглээ, давуу талуудыг танилцуулах гэж байна.

Мониторингийн үйлчилгээ

🔥🔥🔥Банк санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн түрээсийн компаниуд олгосон зээлийн хяналтаа 24/7 тасралтгүй хийх боломжтой болсон гэвэл та итгэх үү?

🎉Тэгвэл Сайнскорын зүгээс харилцагч байгууллагууддаа зориулан, олгосон зээлээ тогтмол хянах, зээлдэгчдэд зээлийн эрсдэл үүсэж эхлэх эсвэл нэмэлт зээлийн хэрэгцээ шаардлага гарах цаг мөчийг хугацаа алдалгүй мэдэгдэх замаар зээлийн багцаа хянах процессыг хялбаршуулах, зардлыг бууруулах, үр дүнг сайжруулах зэрэг олон боломж бүрдүүлэхийг зорилоо.

Зээлдүүлэгч байгууллагууд зээлийн шийдвэр гаргахдаа зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийдэг боловч зээл олголт хийгдсэнээс хойш тухайн зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг тухай бүр эргэн хянах боломж хязгаарлагдмал байдаг билээ.

Уг үйлчилгээ нь зээл олгогч байгууллагуудад өөрсдийн зээлдэгчдийн шинэ лавлагааны хүсэлтийг мэдэгдэхээс гадна зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд орж буй өөрчлөлтийг тайлагнах замаар зээлийн багцаа хянах процессыг хялбаршуулах, зардлыг бууруулах, үр дүнг сайжруулах зорилготой бүтээгдэхүүн юм. Мөн зээлдэгчийн шинээр авсан лавлагааны тайлан болон ЗМС-д орсон өөрчлөлтийн тайланг нэгтгэн Мониторинг хийж буй зээлдүүлэгч байгууллагад өдөр бүр тайлагнадгаараа онцлогтой.

📍Үйлчилгээний онцлог

  • Зээлдэгчид шинээр зээлийн шаардлага үүсэж байгаа эсэхийг мэдэх

  • Зээлдэгч өөр байгууллагаас шинээр зээл авсан эсэхийг хянах

  • Зээлдэгч бусад байгууллагаас авсан зээл, төлбөрөө төлж, барагдуулсан эсэхийг мэдэх

  • Бусад байгууллагаас авсан зээл, төлбөрүүд нь ангилал буурч байгаа эсэхийг хянах

📍Үр ашиг

  • Зээлдэгчийн нөхцөл байдал, зээлийн эрсдэлийг тогтмол хянах

  • ЗМС-д орж буй өөрчлөлтийг хугацаа алдалгүй, хялбар мэдэх

  • Бүх зээлдэгчдийн бус, зөвхөн шаардлагатай зээлдэгчдийн эрсдэлийг дахин үнэлэх

  • Цаг алдалгүй зээлийн эсрдэлийг бууруулах арга хэмжээ авах боломжтой болох

  • Шинэ зээлийн шаардлага үүсэж буй сайн зээлдэгч нартаа up-sell, cross-sell хийх

  • Зээлийн хяналтын зардал буурах

  • Зээлийн хяналтын процессоо сайжруулах

FICO SCORE

FICO оноо нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг 300-850 оноогоор илэрхийлдэг зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээний загвар юм. FICO онооны загварыг дэлхийн 100 гаруй улсын 10,000 гаруй томоохон банк санхүү, даатгал, харилцаа холбоо, засгийн газар, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт зээлдэгчийн эрсдэлийг тодорхойлоход ашиглаж байна.

🔔FICO оноог хэрхэн тооцдог вэ?

FICO оноог тооцоолоход зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээллийг ашигладаг ба ингэснээр зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөх магадлалыг тодорхойлдог.

FICO оноо тооцох аргачлал

🏅FICO онооны давуу тал

  • Зээлийн мэдээллийн сангийн бүх цаг үеийн мэдээллийг ашиглан FICO оноог тооцоолдог учир зээлдүүлэгчийн онооны загварыг дэмжиж ажиллах боломжтой.

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар

  • Оноонд нөлөөлсөн суурь шалтгааныг тайлбарладаг

  • Оноогоо сайжруулах боломжтой

📈FICO онооны хэрэглээ

 

Зээл олгох

Зээлийн хяналт

Аппликейшн зээлийг шийдвэр гаргалт

+

 

Уламжлалт зээлийн шийдвэр гаргалт

+

 

Зээлийн эрх тогтоох, шинэчлэх

+

+

Зээлдэгчийг сегментүүдэд хуваах

 

+

Up-sell, Cross-Sell

 

+

Зээлийн өр барагдуулах

 

+

Эрсдэлд суурилсан хүү санал болгох

+

+

Чанаргүй зээлийг бууруулах

 

+

Зээл олголтын түвшнийг нэмэгдүүлэх

+

+

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊 

Reply

or to participate.