- Sainscore Newsletter
- Posts
- JSON протоколын явц ба зээлийн мэдээллийн лавлагааны шинэчлэл
JSON протоколын явц ба зээлийн мэдээллийн лавлагааны шинэчлэл

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе 👋🏻
Энэ удаагийн newsletter-ээр бид хоёр чухал мэдээллийг хүргэж байна. Нэгдүгээрт, Монголбанкны шинэчилсэн JSON протоколоор мэдээлэл нийлүүлэх шилжилт 4-р сарын 6-наас амжилттай эхэлсэн бөгөөд тэргүүн алхам хийсэн байгууллагуудаа онцгойлон дурдах, мөн зээлийн мэдээллийн лавлагаанд 4-р сарын 30-наас хийгдсэн шинэ нэмэлтийн талаар танилцуулах болно.
JSON протокол, мэдээлэл нийлүүлэлт амжилттай үргэлжилж байна
2026 оны 4-р сарын 6-наас Монголбанкны шинэчилсэн JSON протоколоор зээлийн мэдээлэл нийлүүлэх шилжилт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна. Энэ нь Монголын санхүүгийн мэдээллийн тогтолцоог чанарын шинэ түвшинд хүргэх чухал алхам юм.
Нийт 66 байгууллага шилжилтэнд оролцсоны 33 нь Sainscore®-руу мэдээгээ амжилттай нийлүүлээд байна.
Шинэ протоколоор анхны мэдээлэл нийлүүлэлтийг амжилттай эхлүүлсэн ТУС Финтек ББСБ, Тера Финологи ББСБ, Жэт Финанс ББСБ байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн банкуудаас M Bank хамгийн түрүүнд Sainscore руу мэдээллээ нийлүүлснээр энэхүү шилжилтийн эхний алхмыг манлайллаа.

Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын шилжилтийн хуваарийг гарган хүргүүлэх бөгөөд бид уг хуваарь болон холбогдох мэдээллийг тухай бүр шуурхай хүргэн ажиллах болно.
Зээл олгосон байгууллагын нэр лавлагаа нь дээр харагддаг боллоо
2026 оны 4-р сарын 30-наас эхлэн зээлийн мэдээллийн лавлагаанд чухал шинэчлэл хийгдэж, зээлийн шийдвэр гаргалтад шинэ боломж нэмэгдлээ.
2026 оны 4-р сарын 30-наас эхлэн зээлдэгчийн лавлагаанд шинэ мэдээлэл нэмэгдлээ. Тухайлбал, 500,000 төгрөгөөс дээш дүнтэй зээлийг аль байгууллага олгосон талаарх мэдээлэл тусгайлан харагдах болсон бөгөөд энэ нь зээлдэгчийн санхүүгийн байдлыг илүү сайн үнэлэх боломжийг бүрдүүлж байна.
[email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.
Таны санхүүгийн түнш – Sainscore® зээлийн мэдээллийн сан байлаа.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Хүндэтгэсэн,
Sainscore® зээлийн мэдээллийн сан
Reply