• Sainscore Newsletter
  • Posts
  • ISO/IEC 27001:2022 гэрчилгээ баталгаажуулалт хийгдлээ

ISO/IEC 27001:2022 гэрчилгээ баталгаажуулалт хийгдлээ

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар та бүхэнд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022 Олон улсын стандарт шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан товч мэдээлэл хүргэх гэж байна.

Мэдээллийн аюулгүй байдлын орчин сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, шинэ төрлийн кибер аюул занал, технологийн хөгжлөөс үүдэлтэй эрсдэлүүд нэмэгдэж байгаа учир 2013 онд батлагдсан мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд зохих өөрчлөлтийг оруулж 2022 онд шинэчлэн баталсан байна.

Сайнскор ЗМС нь зээлийн мэдээллийн сангийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууц байдлыг хангах зорилгоор ISO 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тогтмол сайжруулалтыг хийн ажиллаж ирсэн бөгөөд ISO 27001:2022 стандарт руу амжилттай шилжиж олон улсын Sisbel гэрчилгээжүүлэх байгууллагаар баталгаажилт хийлгээд байна. Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдал, хууль журмыг хангаад зогсохгүй, байгууллагын өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны үр ашиг, оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй билээ.

Сайнскор ЗМС - н Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал, Мэдээллийн аюулгүй байдлын менежер Ц.Батгэрэл

ISO 27001:2022 стандарт нь тогтмол хөгжиж буй үүлэн тооцооллын аюулгүй байдал, аюул заналын шинжилгээ, мэдээлэл нуух арга, аюулгүй хөгжүүлэлт гэх мэт байгууллагуудын өмнө тулгарч буй сорилтуудад тохирсон шинэ хяналтуудыг багтаасан ба хяналтын бүлгүүдийг багасгаж, тэдгээрийг ойлгоход хялбар болгосон нь стандартын практик хэрэглээг дэмжиж байна.

Түүнчлэн ISO 27001:2022 нь ISO-ийн бусад менежментийн стандартуудтай (жишээ нь, ISO 9001, ISO 45001) илүү уялдаатай болсон ба байгууллагууд олон стандартын шаардлагыг нэгтгэх замаар нэгдсэн удирдлагын тогтолцоог хялбархан хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Санхүүгийн салбарыг тоймлох нь 2024 оны 3 дугаар улирал

2024 оны 3 дугаар улиралд СЗХ-оос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 555 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн байна.

Дундаж зээл

  • Монгол Улсын хэмжээнд ББСБ-аас нэг зээлдэгч дунджаар 2.6 сая төгрөгийн зээл авсан бол орон нутагт энэхүү үзүүлэлт 1.8 сая төгрөг, Улаанбаатар хотын хувьд 2.6 сая төгрөг байна.

  • Уг үзүүлэлт өмнөх оны мөн үед улсын хэмжээнд 2.3 сая төгрөг байсан нь тайлант улиралд 12.9 хувиар өсжээ.

  • Давхардсан тоогоор нийт зээлдэгчдийн тоо 2.0 сая байгаа нь хөдөлмөрийн 18-64 насны 100 хүн тутмын 101.5%) нь ББСБ-аас зээлтэй байна.

Нийт зээл

Тайлант улиралд салбарын нийт зээлийн хэмжээ 5,198.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар буюу 1,819.7 тэрбум төгрөгөөр, 2020 оны 3 дугаар улирлаас 282.8 хувиар буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: www.frc.mn

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.