- Sainscore Newsletter
- Posts
- FRONTIER FINTECH SUMMIT арга хэмжээнд амжилттай оролцлоо
FRONTIER FINTECH SUMMIT арга хэмжээнд амжилттай оролцлоо
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар та бүхэнд өнгөрсөн пүрэв гарагт болсон Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Санхүү, Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT 2024 арга хэмжээний үеэр болсон үйл явдлаас танилцуулах гэж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд 40+ байгууллагын 400 гаруй финтекийн салбарын оролцогчид чуулсан ба салбарын тренд болж буй 7 сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.

💥 Бидний зүгээс салбарын томоохон арга хэмжээнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, мөн түүнчлэн тусгай хэсэгт бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсандаа баяртай байна.
FICO® SCORE Монголд
Бидний нээлтээ хийгээд удаагүй байгаа бүтээгдэхүүн FICO Score-н талаар Сайнскор ЗМС-н Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж илтгэл танилцуулсан нь хүрэлцэн ирсэн зочдод салбарын шинэ соёлыг бий болж буйг зарласан үйл явдал байлаа.

Сайнскор ЗМС - н Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж “FICO® SCORE Монголд”
🙌🙌🙌Бид уг арга хэмжээнд Багц лавлагаа, Дансны тайлан, FICO Score зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ тусгай хэсэгт танилцуулан олон зочдод шинэ бүтээгдэхүүнийхээ үр ашиг, давуу талуудыг танилцуулж санал хүсэлтүүдийг нь хүлээн авлаа.

Сайнскор ЗМС бүтээгдэхүүн танилцуулах хэсэг
Хэлэлцүүлгийн үеэр
Frontier Fintech Summit 2024 арга хэмжээний "Cybersecurity in a Hyper-Connected World: Data Privacy in Finance" сэдвийн илтгэл, хэлэлцүүлэг болж өнгөрсөн ба тус арга хэмжээнд финтекийн салбарын гол төлөөллүүд, төрийн болон олон улсын экспертүүд, олон улсын финтекийн салбарын гол оролцогч нар цугларч санал, шийдлээ ярилцлаа.

Сайнскор ЗМС-н Мэдээлээл технологи хариуцсан захирал М.Баттөмөр
М.Баттөмөр: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдсан 📣📣📣
Манай улсад мэдээллийн нууцлал /Data privacy/-тай холбоотойгоор эрх зүйн зохицуулалтын орчныг Финтек салбарт бий болгосноор олон давуу талууд бий болсон гэж үзэж байна. Энэхүү хуулийн үзэл баримтлал нь GDPR - аас ихээхэн санаа авсан санагддаг. Уг хуулийг баталснаар нэг талаараа хүний хувийн нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалт олон улсын түвшинд хүрсэн, нөгөө талаар хүний хувийн мэдээллийг үнэ цэнтэй болгоход их хувь нэмэр болж байна. Цаашид энэхүү хуулийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр өөрийн дата мэдээллийн үнэ цэн, ач холбогдлыг ойлгох, мэдээлэлтэй харьцаж буй талуудад шаардлага тавьдаг цаг удахгүй ирнэ гэж найдаж байна. Ер нь мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг хангасан дан ганц хууль дүрэм гаргаад хангах боломжгүй ба хүн, процесс, технологи гэсэн гурван хүчин зүйлийг баримталснаар хангагдана. Мөн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хэрэглэгчийн боловсрол, тухайн байгууллагын ажилтны ёс зүй ихээхэн хамааралтай байдаг.
М.Баттөмөр: Манай байгууллага санхүүгийн салбарт инновац шингээсэн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 📣📣📣
Аливаа шинэ бүтээгдэхүүн, системийг хэрэгжүүлэхдээ зохицуулагч байгууллагаас гаргасан хууль дүрмийг мөрдлөг болгон ажиллахаас гадна бусад хууль журам болон мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартуудын шаардлагыг баримтлан ажилладаг. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шалгалтыг хамтад нь хийх, эмзэг байдал үүссэн эсэх, эргээд алдаагаа тухайн үед нь засах боломжийг олгож байдаг. Ингэснээр тухайн байгууллагын зардал, цаг хугацааг хэмнэдэг давуу талтай. Улмаар технологийн хөгжил маш хурдацтай байгаа энэ үед кибер халдлага ч мөн хурдацтай хөгжиж илүү хор хөнөөлтэй болж байна. Уламжлалт кибер аюулгүй байдал нь халдлагаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг байсан бол сүүлийн үед Cyber Resillience буюу урьдчилан сэргийлэх арга барилаас гадна халдлагад хариу үзүүлэх мөн халдлага боллоо гэхэд системээ хурдан сэргээх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах зэргээр цогц төлөвлөгөөг багтаасан стратеги хэрэгжүүлэхийг шаарддаг болоод байна. Тийм учраас бид зөвхөн халдлагаас сэргийлэх дээр тулгуурлахаас илүүтэй Cyber Resilient байх талаар давхар анхааран стратеги гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан
Монголын Финтекийн Холбооны 5 жилийн ойн хүрээнд финтекийн салбарт манлайлж, хувь нэмэр оруулж ажилласан салбарын мэргэжилтнүүд Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Жуух бичиг” хүртлээ. Энэ үед Сайнскор ЗМС - н Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал Мэдээлэл харилцаа холбооны “Салбарын тэргүүн”- ий ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Энэхүү шагнал нь түүний энэ салбарт олон жил амжилттай ажилласан хөдөлмөрийг үнэлэхээс гадна Сайнскор ЗМС - н нийт хамт олон, тэдний үйл ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлсэн явдал байлаа. 🎉🎉🎉

Сайнскор ЗМС - н Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
☎️75090000
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply