- Sainscore Newsletter
- Posts
- FICO® Summit 25: Power Your Decisions арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
FICO® Summit 25: Power Your Decisions арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе. Зээлийн оноо, зээлийн шийдвэрийн гаргалтын системээр дэлхийд тэргүүлэгч FICO® корпорац Монгол Улсад дахин айлчиллаа.
FICO® оноо нэвтэрснээс хойш жилийн дараа зохиогдож буй уг арга хэмжээ нь Монголын зээлийн экосистемийг илүү өгөгдөлд суурилсан, дэвшилтэт шийдвэрийн системд хүргэх зорилготой бөгөөд арилжааны банкны удирдлагууд өргөнөөр оролцов.

FICO® корпорацын төлөөлөгчид болох дэд ерөнхийлөгч, зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан захирал Майк Манатон, зээлийн оноо хариуцсан захирал Анкит Кханделвал, зээлийн онооны хариуцсан дэд захирал Пратибха Гупта, Ази, Номхон далайн бүс нутагт FICO® Platform Solutions хариуцсан захирал Гаутам Мехта болон санхүүгийн залилан болон эрсдэлийн зөвлөх Марк Робертс нар арга хэмжээнд хүрэлцэн ирж Blaze® Advisor, Falcon® Fraud Manager зэрэг дэлхийд тэргүүлэгч шийдлүүдээ танилцууллаа.



Эдгээр системүүд нь зээлийн оноо боловсруулах, шийдвэрийн автоматжуулалт хийх, мөн луйврын илрүүлэлтийн дэвшилтэт технологид өргөн хэрэглэгддэг билээ. Төлөөлөгчид зээлийн оноо, эрсдэлийн удирдлагын чиглэлээр дэлхийн сайн туршлагуудыг хуваалцаж, Монголын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, шинэ хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


FICO® корпорацын дэд ерөнхийлөгч Майк Манатон арга хэмжээний үеэр дараах байр суурийг илэрхийлэв:
“FICO® оноо 35 гаруй жилийн турш дэлхийн 40 гаруй улс, таван тивд зээлийн тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. Монгол Улсад нэвтэрснээс хойш 2.2 сая иргэн FICO® оноонд нэвтэрснээс 500 мянга гаруй нь өөрийн FICO® оноог ашигласан байна. Мөн зээл олгогч 170 гаруй байгууллага энэ оноог ашиглан 117 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Манай онооны шийдлүүдийг тухайн улсын онцлогт нийцүүлэн хурдан, үр дүнтэй нэвтрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр хэрэглэгчдийн зээлд хандах боломжийг өргөжүүлж, зээлдүүлэгчдэд мэдээлэлд суурилсан, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах нөхцөл бүрдүүлдэг.”

“FICO® Summit 25 арга хэмжээний хүрээнд Сайнскор Зээлийн мэдээллийн сантай хамтран Монгол Улсад зээлийн инновацыг түргэтгэх чиглэлээр ажиллаж байна. Сайнскор Зээлийн мэдээллийн сангийн туршлага болон FICO® корпорацын дэлхийн аналитикийн чадамжийг нэгтгэснээр бид зээлдүүлэгчид болон зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, FICO® оноог өргөнөөр хэрэглэхийг дэмжиж байна. Энэ нь зээлдүүлэгчдийг илүү дэвшилтэт эрсдэлийн удирдлагын арга хэрэгсэл, гүнзгийрсэн багцын шинжилгээгээр хангаж, Монголын зээлийн экосистемийг өгөгдөлд суурилсан шийдвэрээр бэхжүүлж байгаа юм.”
Мөн тэрээр дэлхийн банк, санхүүгийн салбарын гол чиг хандлагын талаар ярихдаа:
“Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт аналитик нь зээлийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагад улам чухал үүрэг гүйцэтгэж байна. FICO® корпорац олон жилийн турш AI технологийг зээлийн оноо боловсруулах, луйврын илрүүлэлт, өгөгдөлд суурилсан загвар хөгжүүлэлт зэрэгт хариуцлагатайгаар ашиглаж ирсэн. Гэхдээ AI технологийг ашиглахдаа зохицуулалт, бодлогын талуудыг мөн анхаарах шаардлагатай” хэмээн онцолсон юм.
Reply