• Sainscore Newsletter
  • Posts
  • FICO Score нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

FICO Score нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар Та бүхэнд өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийсэн “FICO Score” зээлийн оноог танилцуулах арга хэмжээний талаар хүргэх гэж байна.

Sainscore зээлийн мэдээллийн сан нь Америкийн Нэгдсэн Улсын зээлийн оноо, дата аналитикийн тэргүүлэгч Fair Isaac Corporation буюу Fico компанитай 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байна. “FICO Score” зээлийн онооны загварыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохируулан хөгжүүлж 2024/09/10 -ний өдөр “ХАМТДАА САНХҮҮГИЙН ШИНЭ СОЁЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний эргэн тойронд юу болж өнгөрөв...

Бидний нээлтийн үйл ажиллагаанд 300 гаруй зочид ирснээс Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, 13 банк, 41 ББСБ, Үүрэн телефоны оператор компаниуд хүрэлцэн ирсэн ба FICO компанийн Бизнес хариуцсан захирал/Ази номхон далай/ Пратибха Гупта болон Fico Score компанийн Олон улсын бүтээгдэхүүн хариуцсан захирал Кэмпбелл Скотт нар урилгаар хүрэлцэн ирлээ. FICO Score үйлчилгээг Монгол Улсын банк, санхүүгийн салбарын системд нэвтрүүлснийг зарлаж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, АНУ-ын Элчин сайд Р.Буанган, FICO корпорацийн Олон улсын зах зээл хариуцсан захирал Кэмпбелл Скот, Сайнскор ЗМС-ийн ТУЗ-ийн дарга Чулуунбат, Сайнскор ЗМС-ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал нар нээлтийн баззер дарав.

Д.Энхцацрал: FICO оноог АНУ-ын зах зээлд зээлийн шийдвэр гаргалтын 90 хувьд ашигладаг

Ёслолыг нээж Сайнскор ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал үг хэлэв

Өнөөдөр бид сүүлийн хоёр жилд хийсэн ажлаа танилцуулж, Монгол Улсын онцлогт тохирсон, олон улсад туршигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, зээлийн мэдээллийн түүхэн дата дээр сургаж хөгжүүлсэн FICO онооны үйлчилгээг танилцуулан нээж байгаадаа баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголбанкны удирдлагууд, Зээлийн мэдээллийн алба, Мэдээллийн технологийн алба, бусад төрийн байгууллагууд, технологийн хамтрагчид, FICO Score бүтээгдэхүүний туршилтыг хамтран хийж байгаа арилжааны банкнууд, финтек байгууллагууд, Сайнскор ЗМС-ийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон хамт олондоо талархал илэрхийллээ.

Мөн бидний урьсан хүндтэй зочдоос нээлтийн арга хэмжээнд зориулан шинэ бүтээгдэхүүний талаар өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлэн амжилт хүслээ

Б.Лхагвасүрэн: Зээлийн эрсдэлийг тооцох системийг Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлснээр санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Зээлийн эрсдэлийг тооцох системийг Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлснээр санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ. Санхүүгийн үйлчилгээ хялбар, хүртээмжтэй болно. Цаашилбал иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулж, чанаргүй зээлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх, Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдалд нэгэн чухал арга хэмжээ болж байна хэмээн талархал илэрхийллээ.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан, FICO оноог СЗХ-ны зохицуулалтын байгууллагууд болох ББСБ, ХЗХ-д зээлийн эрсдэлийн судалгаанд ашигласнаар цаг хугацааг хэмнэж, зардлыг бууруулна

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

Энэхүү үйл ажиллагаанд бодлого гаргагч байгууллага болох бидний хувьд иргэдийн санхүүгийн эрүүл мэнд чухал бөгөөд иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, хариуцлагатай зээлийн зарчмыг салбартаа нэвтрүүлэх бодлоготой нийцэж байгааг онцлоод, санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллахыг хүсэв.

Ричард Буанган: АНУ-ын иргэн бүрийн хамгийн сайн мэддэг гурван тооны нэг нь FICO оноо

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган:

Сайнскор болон FICO корпорац хамтран Монголын зах зээлд нэвтрүүлж байгаа нь маш сайн. Дэлхийд шалгарсан энэхүү арга туршлагыг нэвтрүүлснээр Монголын санхүүгийн салбарт ил тод, шударга байдал тогтох нөхцөл бүрдэнэ. FICO оноо нь зээл авах хэрэглэгчдэд төдийгүй нийгэмд бүхэлд нь сайн нөлөө үзүүлэх учир АНУ-аас энэхүү хүчин чармайлтыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Fair Isaac corporation болон FICO Score-н Монгол дахь хэрэглээний талаар танилцууллаа

Г.Нямдорж: FICO Score бол зээлдэгчийн зээлийн түүхэн датан дээр үндэслэн тооцож гаргадаг оноо юм

Бид салбарын эрсдэлийг бууруулах, зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, илүү хариуцлагатай болгох, зээл өгч байгаа байгууллагууд илүү үр ашигтай ажиллахад нь тусалъя гэсэн үндсэн гурван зарчим баримтлан ажиллаж ирсэн. FICO Score нь иргэдийн бүх зээлийн түүхийг багцалж 300-850 хүртэлх тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. Үүнд иргэдийн өмнө нь авч байсан зээлийн түүх маш чухал бөгөөд өнөөдөр төлж байгаа зээлийн түүх сайн байж болох ч өмнө нь анхаарал хандуулах болон чанаргүй зээлтэй байсан бол зээлийн оноонд нөлөөлдөг тухай ярьлаа.

Арга хэмжээний үеэр биднийг зорин ирсэн Fico корпорацийн Олон улсын бүтээгдэхүүн хариуцсан захирал Ноён Кэмпбелл Скотт Fair Isaac corporation -ийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр

Мөн энэхүү арга хэмжээ үргэлжлэн 5 зочдоос бүрдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнээс онцлоход “Fico Score”-ийн Олон улсын бүтээгдэхүүн хариуцсан захирал Кэмпбелл Скотт оролцон Fico Score – г сонгох нь яагаад чухал вэ? давуу талуудыг дурдаж ярилцсан бол Голомт банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал Сайнбилэг, “Simple”-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал нарын хувьд финтек хөгжүүлсэн зээлийн онооны модельтой байх нь өөрсдийн бизнест ямар давуу талуудыг үүсгэж байгаа талаар туршлагаасаа хуваалцлаа.

Бид удаан хугацааны турш бэлдсэн шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийж, харилцагч байгууллагууддаа танилцуулсандаа баяртай байна. Арга хэмжээнд ирсэн хүндэт зочдодоо маш их баярлалаа.

FRONTIER FINTECH SUMMIT 2024
Санхүү, Технологийн салбарын шилдгүүд нэг дор цуглах нь ээ...

Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Санхүүгийн Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT 2024 арга хэмжээ нь 2024 оны 9 сарын 26-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Финтекийн Холбоо нь “Азийн Финтекийн нэгдэл / Asian Fintech Alliance” болон “Дижитал Санхүүгийн Холбоодын нэгдэл / Alliance of Digital Finance Association” байгууллагуудад хүндэт гишүүнээр элсэн орж гадаад харилцаагаа тэлсэн онцлог жил болж буй тул олон улсаас финтекийн салбарын тэргүүлэгчид цуглан туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн сурталчлан таниулах, холбоо харилцаагаа өргөтгөх зэрэг санхүүгийн технологийн салбарт олон ач холбогдол бүхий арга хэмжээ болж байгаа юм.

Бид уг арга хэмжээнд Багц лавлагаа, Дансны тайлан, FICO Score зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ тусгай хэсэгт танилцуулах ба та бүхэн хүрэлцэн ирснээр бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрсдийн хүссэн үйлчилгээг сонгон авч үйлчлүүлэх боломжтой. Мөн “FICO Score Монголд” сэдвийн хүрээнд Сайнскор ЗМС-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж илтгэл танилцуулж, “Зээлийн мэдээллийн сан” сэдвээр Технологи хариуцсан захирал М.Баттөмөр хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд танилцуулах гэж байна.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

☎️75090000

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊 

Reply

or to participate.