- Sainscore Newsletter
- Posts
- FICO оноо Монголд
FICO оноо Монголд
👋 Сайн байна уу?
Өнөөдрийн дугаараар та бүхэнд удахгүй нээлтээ хийх гэж буй FICO онооны үүсэл, хөгжлийн талаар танилцуулж байна.
🌏FICO (Fair Isaac Corporation) компани нь санхүүгийн үйл ажиллагааны шийдвэрийг сайжруулахын тулд урьдчилан таамаглах аналитик, дата шинжлэх ухааныг нэвтрүүлсэн анхдагч компани юм.

💡Үүсэл
1956 он: FICO компанийг анх William Fair болон Earl Isaac нар байгуулсан. Тэд анх санхүүгийн өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргах системийг боловсруулахад анхаарлаа хандуулж байжээ.
1980-аад он: Санхүүгийн салбар дахь аналитик арга хэрэгслүүдийг хөгжүүлсэн ба энэ үеийн гол амжилт нь FICO Credit Score буюу зээлийн оноо байв.
2010 он: FICO нь хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын технологийг нэвтрүүлж, илүү боловсронгуй болгож эхэлсэн.
2020-2024 он: FICO нь дижитал шилжилт, ухаалаг өгөгдлийн шинжилгээ, эрсдэл удирдах системүүдийг сайжруулан Chartis Research RiskTech100® тайланд, эрсдэл комплайнс технологийн шилдэг таван компаниар тодорсон байна.🔥🔥
💼Үйлчилгээний голлох салбарууд:
Банк санхүү
Даатгал
Эрчим хүч
Тээвэр
Харилцаа холбоо
Засгийн газар
Жижиглэн худалдаа
Эрүүл мэнд
Үйлдвэрлэл
📝📝📝Баримтууд:
FICO® Score нь Fair Isaac Corporation-ний 20 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээний нэг юм.
FICO® Score нь дэлхийн хэмжээнд ойролцоогоор 1.3 тэрбум хэрэглэгчдэд зээл авах боломжийг олгосон.
АНУ, Канадын томоохон зээлийн мэдээллийн сангуудын 90% нь FICO® оноог ашигладаг.
Нийт 100,000,000,000 гаруй FICO Score тооцоологдсон байна.
АНУ болон Канадын зээлийн мэдээллийн сангууд FICO® онооны нээлттэй программ бий болгож үнэ төлбөргүй санхүүгийн боловсрол олгодог.
FICO онооны загварын онцлог нь зээлдэгчдийн санхүүгийн зан төлөвт тулгуурлаж үнэлгээ хийдэг. Энэхүү үнэлгээг илүү нарийвчлалтай математик загваруудыг ашиглан өгөгдлийн анализ хийж, зээлдэгчийн зээлийн эрсдэлийг тогтоодог.
🗺️FICO score нь 5 тивийн 40 гаруй улс орнуудын зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэгчид FICO score ашиглаж байгаа ба тухайлбал АНУ-ын аварга 3 гэгддэг Experian, Equifax, TransUnion. Мөн JPMorgan Chase, Bank of America, HSBC, Citibank зэрэг банк санхүүгийн байгууллагууд FICO зээлийн онооны загварыг ашигладаг байна. Азийн орнуудад ч FICO онооны загварыг ашигладаг зээлийн мэдээллийн сангууд олон байдаг.
Улмаар Сайнскор зээлийн мэдээллийн сан нь FICO компанийн албан ёсны хамтрагчаар 2022 оноос хойш ажиллаж байна. Бид FICO онооны загварыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохируулан хөгжүүлж тун удахгүй олон нийтэд танилцуулах гэж байна. 🔊🔊🔊
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
☎️75090000
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Reply