- Sainscore Newsletter
- Posts
- FICO® Falcon® гэж юу вэ ?
FICO® Falcon® гэж юу вэ ?
Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдрийн сэдвээр дэлхийн банк санхүүгийн салбарт хамгийн өргөн ашигладаг хамгаалалтын системийн нэг болох FICO Falcon Fraud Manager-ийн талаар хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд банк, финтекийн компаниуд хэрэглэгчдийн гүйлгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд илүү автомат, хугацааны хоцрогдолгүй систем рүү шилжиж байна. Харин үүнтэй зэрэгцэн төлбөрийн луйвар, мэдээлэл хулгайлах, шинэ төрлийн фишинг халдлагууд улам нарийсаж хиймэл оюунд суурилсан хэлбэрт орж байна.
Дэлхийн 10,000 гаруй банк, санхүүгийн байгууллагууд Falcon Intelligence Network-д дата, өгөгдлөө нийлүүлж энэхүү загварыг сургах боломжийг олгодог бөгөөд уг бүтээгдэхүүн нь дэлхий даяар картын дансны эрсдэлийн 65%-ийг хамгаалж байна.
Falcon системийн үндсэн ажиллагаа
FICO Falcon нь хиймэл оюун ба machine learning дээр тулгуурласан хугацааны хоцрогдолгүй fraud detection систем юм. Тус систем нь төлбөрийн гүйлгээ бүрийг миллисекундийн дотор үнэлж, тухайн гүйлгээ хуурамч эсэхийг урьдчилан оношлон, эргэлзээтэй гүйлгээг автоматаар зогсоох чадвартай.
Falcon-ийн архитектур дараах үндсэн модулиудаас бүрддэг. Үүнд:
Эрсдэлийн түвшин
Гүйлгээ бүрд тухайн гүйлгээний эрсдэлийн түвшинг тодорхойлно. Энэ нь эргэлзээтэй гүйлгээг хугацааны хоцрогдолгүй зогсоох боломж олгодог.
Зан төлөв
Falcon нь хэрэглэгч, төхөөрөмж, мерчант, газарзүйн байршил зэрэг олон хувьсагчийг нэгтгэн зан төлөвийн профайл бий болгодог. Энэ нь цаашлаад хэвийн бус зан төлөвийг илрүүлэхэд гол түлхүүр болдог.
Уян хатан зохицуулалт
Банк, байгууллага бүр өөрийн эрсдэлийн бодлогын дагуу дүрмээ тохируулан Falcon дээр ажиллуулж чадна.
Удирдлага
Falcon нь сэжигтэй гүйлгээг тусгай мөрдөн шалгах интерфейс рүү илгээдэг. Хяналтын ажилтнууд бодит цагийн мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах боломжтой.
Өгөгдөл
Falcon Intelligence Network нь 10,000 гаруй байгууллагуудын тогтмол хувь нэмрээ оруулдаг нэргүй гүйлгээний болон мөнгөн бус мэдээллээс бүрдэх FICO-ийн асар том мэдээллийн нөөц бөгөөд Falcon-ийн гол зэвсэг юм.
Falcon X — шинэ үеийн хамгаалалтын платформ
Сүүлийн жилүүдэд FICO Falcon-ийн шинэ хувилбар болох Falcon X гарч ирсэн. Энэ нь уламжлалт картын луйвар илрүүлэхээс гадна санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах, synthetic ID, scam зэрэг өргөн хүрээний эрсдэлийг нэг дор хамгаалдаг AI cloud-native платформ бөгөөд үүн дотор:
Хугацааны хоцрогдолгүй AI загварууд
Adaptive feedback learning
Клауд орчинд уян хатан өргөжих боломж
API ба микросервис архитектур дээр суурилсан байна.
Бодит кейс – Турк улсын “Yapı Kredi” банк
Туркийн Yapı Kredi банк Falcon Fraud Manager-ийг ашигласнаар дараах үр дүнд хүрчээ.
Fraud алдагдлыг 7 жилийн дотор 98.7% бууруулсан
Өдөр бүр 40 сая гүйлгээг хугацааны хоцрогдолгүй боловсруулж байна
False positive ratio-г 30:1 ээс 10:1 болгож сайжруулсан
Гүйлгээ шалгах хурд 4 миллисекунд
Энэхүү кейс нь Falcon-ийн үр ашгийг бодит тоон мэдээллээр баталсан хамгийн сайн жишээний нэг юм.
Falcon-ийн гол давуу талуудыг товчхон базвал
Fraud хэв маягийг хугацааны хоцрогдолгүй сурч, шинэ төрлийн халдлагад дасан зохицдог
Олон байгууллагын өгөгдөлд суурилсан тул илрүүлэлтийн нарийвчлал өндөр
Зөв гүйлгээг түгжихгүйгээр зөвхөн сэжигтэйг ялгадаг
Карт, мобайл банк болон интернэт банк зэрэг сувгийг нэг дор хамгаалдаг
Байгууллагын дэд бүтцэд уян хатан нийцдэг
FICO Falcon-ийн сургалтын загваруудыг үр дүнтэй ажиллуулахын тулд сэжигтэй гүйлгээний жишээ өгөгдөл шаардлагатай. Энэ нь зөвхөн тухайн байгууллагын дотоод өгөгдөлд тулгуурлан хүний оролцоотойгоор хийх шаардлагатайг бөгөөд цаг хугацаа, нөөц шаарддаг.
Дүгнэлт
FICO Falcon бол зүгээр нэг Fraud detection tool биш, харин дэлхийн банк санхүүгийн итгэлцлийн экосистемийн төв хэсэг юм. Falcon‑ийн онцлог, технологи, интеграцийн шаардлагыг судалж, ирээдүйн эрсдэлийн удирдлагад хэрхэн ашиглахыг төлөвлөх нь байгууллагад чухал алхам болно. Энэ нь ирээдүйд дэд бүтцийг сайжруулах, дижитал төлбөрийн экосистемээ батжуулах үндэс суурь болж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг нээдэг байна.
Эх сурвалжууд:
1. FICO Falcon Fraud Manager Overview
2. IBM OEM Whitepaper on Falcon Architecture (PDF)
3. Yapı Kredi Case Study – FICO AI Reduces Fraud 98%
4. Predictive Analytics World – Consortium Data Insights
5. FICO Falcon X: Next-generation Fraud Platform
Зээлийн оноотой холбоотой бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг Сайнскор зээлийн мэдээллийн сангийн албан ёсны фейсбүүк хаяг, www.sainscore.mn вэбсайт болон 7509-0000 лавлах утсаар тус тус мэдээлэл авах боломжтой.
Reply