• Sainscore Newsletter
  • Posts
  • FICO онооны тестийн үр дүнгүүдээс танилцуулж байна

FICO онооны тестийн үр дүнгүүдээс танилцуулж байна

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар та бүхэнд Сайнскор зээлийн мэдээллийн сангийн шинэ бүтээгдэхүүн болох FICO онооны хэрэглээ, тестийн үр дүнгийн талаар танилцуулах гэж байна.

FICO онооны нээлтийн арга хэмжээнээс хойш сүүлийн нэг сарын хугацаанд бид томоохон банкнууд, ББСБ - уудад бүтээгдэхүүнээ биечлэн танилцуулж хамтран ажиллах гэрээ хийсээр байна.

50 гаруй ББСБ FICO оноог хэрэглээндээ амжилттай нэвтрүүллээ

Харилцагчид маань FICO онооноос зээлийн мэдээллийн сангийн түүхэн датанд үндэслэсэн, зах зээлийн нийт зээлдэгчдийн мэдээлэлд бодогдох боломжтой зэрэг давуу талуудыг онцолж байна. Мөн эхний ээлжинд зээлийн шийдвэр гаргалт болон багцын хяналтад ашиглахаар төлөвлөж байгаагаа бидэнд хуваалцлаа.

Томоохон банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид FICO оноог өөрсдийн зээлдэгчид болон бүтээгдэхүүний хувьд ямар түвшинд тохирохыг “Back-test”-н тусламжтай шалгаж байна. “Back-test” нь 2023 онд зээл олгохдоо FICO оноог ашигласан бол хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувь болон зээл олголтын хувь (Acceptance rate) хэрхэн өөрчлөгдөж болох байсныг тооцож буй туршилтын шинжилгээ юм.

Энэхүү тайланд зээлдэгчдийн FICO онооны тархалт болон хугацаа хэтрүүлсэн зээлдэгчдийг FICO оноо ямар түвшинд ялган таньж байгаа зэрэг график дүрслэлүүдийг агуулж байна.

Тестийн үр дүн

Тестийн үр дүнгээс өмнө зарим нэр томьёог тайлбарлая.

Acceptance rate - зээл олголтын түвшин буюу тухайн хугацаанд зээл авахаар өргөдөл гаргагчдын хэдэн хувьд зээл олгосон бэ гэдгийг илэрхийлэх хувь юм.

Delinquency rate - хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувь буюу 90-с дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлдэгчид нь нийт зээлдэгчийн хэдэн хувь бэ гэдгийг илэрхийлэх хувь юм.

Харилцагч байгууллагуудын Back test-н үр дүнг нэгтгэн 50,000 гаруй зээлдэгчийн датанд шинжилгээ хийхэд FICO оноогүйгээр Acceptance rate - 76%, Delinquency rate 18,3% гэсэн тооцоолол гарсан. Харин FICO онооны таслах түвшинг тогтоосноор эдгээр үзүүлэлтүүдээ сайжруулах боломжтой байсан гэдгийг доорх үр дүн харуулж байна.

FICO онооны cut - off rate-г 540 оноогоор тогтоож 540 - с дээш оноотой зээлдэгчдэд зээл олгосноор:

  • Acceptance rate - 80% байх буюу одоогийн төвшнөөс 5.1%-р өсөх

  • Delinquency rate - 11.1% байх буюу одоогийн төвшнөөс 39.4%-аар буурах боломжтой байсан гэсэн үг юм.

Харин Cut - off 580-р тасалбар болгоход хугацаа хэтрэлтийн хувь (Delinquency rate) 44%-р буурч 10.2% болох боломжтой байсан байна.

Back-test-н үр дүнгийн талаар дэлгэрэнгүйг 2024 оны 10 дугаар сарын 23-ний өглөө 10:30 минутад Zoom-р танилцуулах болно.

FICO онооны тестийн талаар Zoom уулзалт

FICO Оноог амжилттай нэвтрүүлэхийн тулд бид харилцагч ББСБ, томоохон банкнуудтай хамтран ажиллаж back test хийн, үр дүнгээ хуваалцах онлайн уулзалтыг зохион байгуулж байна. Харилцагч та бүхэн тестийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидний онлайн уулзалтад оролцох боломжтой. Уг уулзалтын хүрээнд:

  • FICO introduction

  • About FICO Score

  • FICO Score usage

  • FICO Score back test results

  • Data supply гэсэн агуулгын хүрээнд танилцуулга хийгдэнэ.

Zoom meeting аравдугаар сарын 24 - нд ⏲️ 10:30 - 12:00

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

☎️75090000

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊 

Reply

or to participate.