- Sainscore Newsletter
- Posts
- FICO оноо BNPL(Buy Now Pay Later)-д эерэг өөрчлөлт авчирна
FICO оноо BNPL(Buy Now Pay Later)-д эерэг өөрчлөлт авчирна

👋Сайн байна уу? Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэ удаагийн дугаараар тренд болж буй BNPL-Buy Now, Pay Later буюу бидний хэлж заншсанаар хүүгүй, хуваан төлөх(санхүүгийн түрээс) үйлчилгээний талаарх шинэ мэдээллийг бэлтгэлээ.
BNPL - зээлийг кредит оноонд тооцох шинэ гарц
Сүүлийн саруудад дэлхийн санхүүгийн салбарын халуун сэдэв болж буй нэг асуудал бол BNPL буюу "одоо аваад, дараа төлөх" үйлчилгээний мэдээллийг зээлийн оноонд хэрхэн тусгах тухай юм. FICO болон бусад кредит мэдээллийн байгууллагууд энэхүү мэдээллийг онооны загварт багтаах ажлаа эрчимжүүлж байна.
Тэгвэл FICO 10 BNPL болон FICO 10T BNPL загварууд нь энэ онд хэрэгжиж эхлэхээр бэлтгэгдэж байгаа бөгөөд уг загваруудын гол онцлог нь BNPL-ийн мэдээллийг албан ёсоор тооцоололд багтааж, хэрэглэгчийн зээлийн сахилга батын талаарх илүү нарийвчилсан дүр зургийг бий болгох явдал юм. Үр дүнд нь:
Тогтмол төлбөрөө хийдэг хэрэглэгчийн оноо өсөж, банк болон санхүүгийн байгууллагад итгэл төрүүлэн, байгууллагын эрсдэлийг бууруулна.
BNPL ашиглалтаа зохистой удирдсан хүн ирээдүйд илүү томоохон зээл авахад давуу талтай болно.
BNPL-ийн фактууд
BNPL (Buy Now, Pay Later) буюу "одоо аваад, дараа төлөх" гэсэн загвар нь анхны хэлбэрээр 19-р зуунд тасалбар, тавилга зэрэг бараагаа хуваан төлөх боломж олгосноос эхлэлтэй гэж үздэг.
Орчин үеийн цахим хэлбэрийн BNPL үйлчилгээ нь 2010-аад оны эхэн үеэс Klarna, Afterpay, Affirm зэрэг байгууллагуудаар эрчийг аван хөгжсөн. Өнөөдөр дэлхий даяар 1500+ BNPL үйлчилгээ үзүүлэгч байдаг байна.
Дэлхий даяар одоогийн байдлаар 360 сая хэрэглэгч BNPL ашигладаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ салбарын хэмжээ 2022 онд 180 тэрбум ам.доллар, 2030 онд 3–4 триллион ам.доллар болж өсөх төлөвтэй байна гэж Straits Research болон Juniper Research зэрэг байгууллагууд мэдээллэжээ.
Gen Z үе BNPL-д хайртай
Судалгаагаар Buy Now, Pay Later (BNPL) үйлчилгээг хамгийн өргөнөөр ашиглаж буй бүлэг нь Gen Z (1997–2012 онд төрөгсөд) болох нь харагджээ. Тэд хүссэн бараа бүтээгдэхүүнээ авахдаа мөнгөө удаан хугацаанд хадгалах, эсвэл бага хэмжээний цалингийн зээл авахын оронд BNPL-ийг илүүд үздэг байна. Учир нь хэдхэн товшилтоор худалдан авалт хийх боломжийг хялбараар олгодог бөгөөд төлбөрөө сар бүрийн хэсэгчилсэн хэлбэрээр төлөх нь залууст илүү уян хатан боломжийг олгож, уламжлалт хэлбэрээр зээл судлуулах шаардлагагүйгээр цагийг хэмнэж байгаа юм .
Цаашдын шинэчлэлүүдийн ачаар төлбөрөө цаг тухайд нь хийдэг хэрэглэгчдийн санхүүгийн оноо нэмэгдэж, тэдний зээлийн түүх эергээр үнэлэгдэх боломжтой болж байна. Ингэснээр ирээдүйд орон сууц, автомашин зэрэг томоохон зээлийг авахад илүү дөхөм болж, санхүүгийн бие даасан байдлаа бататгах шинэ хаалга нээгдэх юм.
Монголд BNPL-ийн хэрэглээ
Ковидын үе буюу 2020 оноос хойш финтек компаниудын шийдлээр BNPL үйлчилгээ нэвтэрч эхэлсэн. Одоогоор 20 хүртэлх байгууллагууд (Sono shop, Storepay, Simple Buy, PocketZero болон зарим цахим зээлийн платформууд) хэрэглэгчдэд BNPL загварын үйлчилгээг санал болгож байна.
Энэ нь Монголын хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй санхүүгийн шийдэл болж буй бөгөөд FICO-ийн шинэ загварууд нэвтэрснээр эдгээр өгөгдөл зээлийн оноонд тусгагдах боломжтой болно. Мөн санхүүгийн байгууллагуудын мэдээлэл нэгтгэгдсэнээр зээл олголтын шийдвэр илүү бодит, шударга болох боломжийг бүрдүүлнэ.
Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан
🔗Үйлчилгээ авах сувгууд:
Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊
Эх сурвалж:
1. Juniper Research: Buy Now Pay Later Users to Reach Over 900 Million Globally by 2027, Driven by Low Cost of Credit
2. Investopedia: Buy Now, Pay Later Could Become a Multi-Trillion Dollar Business
3. Statista: REPORT EXCERPT BNPL (Buy Now, Pay Later)
4. Fingerprint: The Top 30+ Buy Now Pay Later (BNPL) Providers In The World
5. Businesswire: FICO Unveils Groundbreaking Credit Scores That Incorporate Buy Now, Pay Later Data
6. Bankrate: About half of buy now, pay later users have experienced issues like overspending and missing payments
Reply