- Sainscore Newsletter
- Posts
- FICO® Blaze Advisor гэж юу вэ ?
FICO® Blaze Advisor гэж юу вэ ?
Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.
Банк, ББСБ, даатгал зэрэг санхүүгийн байгууллагуудын хамгийн чухал асуудал бол шийдвэр гаргалтын хурд ба найдвартай байдал билээ. Зээл олгох эсэх, зээлийн дүн тогтоох, эрсдэл хянах зэрэг шийдвэрүүд өдөр бүр мянга мянгаараа гарч байдаг ч энэ бүхнийг гар аргаар, код бичиж шинэчилдэг уламжлалт аргаар хийх нь цаг хугацаа алдах, зардал ихсэх, алдаа гарах магадлалтай.
Тэгвэл FICO Blaze Advisor хэмээх систем нь бизнесийн дүрмийг нэгтгэн автоматжуулж, байгууллагын шийдвэр гаргалтын ухаалаг тархи болж чадсан байна.
Уг бүтээгдэхүүн нь АНУ-ын Fair Isaac Corporation (FICO)-ийн бүтээсэн Business Rules Management System буюу дүрмийн менежментийн систем юм.
Өөрөөр хэлбэл байгууллага өөрсдийн онцлог бүтэц, зохион байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээнд нийцүүлэн шийдвэрийн дүрмийг боловсруулж, нэвтрүүлэхэд зориулсан хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл болон хэрэгслүүдийг багтаасан цогц систем юм. Бизнес шинжээч, эрсдэлийн менежер, IT инженер гэлтгүй, хэн ч дүрмийг ойлгож, өөрчлөх боломжтой веб орчин бүрдүүлдэг гэдгээрээ онцлог.
Техникийн бүтэц
Blaze Advisor дараах үндсэн бүрэлдэхүүнтэй. Үүнд:
Rule Repository – дүрмүүдийг хадгалах төвлөрсөн сан
Rule Authoring Tools – дүрэм үүсгэх, өөрчлөх, баталгаажуулах орчин
Decision Engine – дүрмүүдийг ажиллуулж, үр дүн гаргах үндсэн систем
Monitoring & Reporting – гүйцэтгэл болон шийдвэрийн үр дүнг хянах
Blaze Advisor нь Java платформ дээр ажилладаг бөгөөд REST API, SOAP web services, Kafka зэрэг интеграцийн интерфейсүүдийг дэмждэг. Энэ нь банкны core system, CRM, ERP, эсвэл хугацааны хоцрогдолгүй зээлийн системүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлдэг.
FICO® Blaze Advisor® for Java бүрэлдэхүүн хэсгүүд
1. Blaze Advisor Builder
Программ хөгжүүлэгч нар бизнесийн шийдвэрийн логик, бүтцийг агуулсан дүрмийн төслүүдийг (дүрмийн санд хадгалагдана) хөгжүүлэх, загварчлах, код бичих, тест хийх, нэвтрүүлэхэд зориулагдсан Eclipse-based хөгжүүлэлтийн орчин юм.
2. Blaze Advisor шийдлийн үйлчилгээ
Шийдвэрийн дүрмүүдийг бодит цагийн процесс (real-time process) болон багц ажил (batch job) болгон веб сервисээр дээр нэвтрүүлэх боломжтой. Эдгээр нь веб сервисээр дамжин зээлийн байгууллагын систем (LOS) зэрэг холбогдох аппликейшнүүдтэй нэгтгэгдэн ажиллана.
3. Blaze Advisor Rule Maintenance Application
Бизнесийн дүрмийг нэмэх, засварлах, устгах, хувилбар гаргах, турших, мөн бизнесийн логикт гарсан өөрчлөлтүүдийг батлуулах хүсэлт гаргах (maker/checker workflow) зориулалттай вебд суурилсан аппликейшн юм.
Давуу талууд
Бизнесийн бодлого, журам, үйл ажиллагааг боловсруулах, шинэчлэх, удирдах, хянах боломжтой.
Урьдчилан таамаглах загвар болон онооны системийг хурдан хугацаанд нэвтрүүлэх боломжийг олгох аналитик загварууд танд тусална.
Олон давтагддаг үйл ажиллагааны шийдвэрүүдийг хурдан, үр ашигтайгаар автоматжуулж бизнесийн уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Байгууллагын түвшинд хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагааны шийдвэрийн стратеги боловсруулах боломжтой.
Шийдвэрүүдийг холбож, байгууллагын хэмжээнд уялдаа холбоо бүхий автоматжуулсан орчныг бүрдүүлнэ.
Оновчтой шийдвэр гаргалтыг дэмжиж үйл ажиллагааны бүтцийн зохион байгуулалт сайжирна.
Хэрэглээний жишээ
Израйль улсын финтек компани болох Open-Finance.ai нь FICO Blaze Advisor ашиглан хугацааны хоцрогдолгүй зээлийн үнэлгээний шийдвэр гаргах системийг хөгжүүлсэн. Үүний үр дүнд тус компани API-ээр дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг бодит цагт үнэлж, зээлийн шийдвэрийг богино хугацаанд гаргадаг болжээ.
FICO-ийн албан кейс судалгаагаар нэгэн Энэтхэгийн санхүүгийн байгууллага Blaze Advisor ашиглан зээлийн үйл явцыг автоматжуулж, дотоод дүрмийн удирдлагыг стандартчилах замаар зээлийн шийдвэрийн баталгаажуулах хугацааг богиносгож, compliance error-ийг бууруулсан байна.
Blaze Advisor ашигласнаар гарах үр нөлөө
AI-Solutions компанийн мэдээллээр FICO Blaze Advisor нь бизнесийн дүрмийг кодоос тусгаарлаж, төвлөрсөн удирдлагын орчинд байршуулдаг тул анхны хөгжүүлэлтийн зардлыг 80% хүртэл бууруулах, засвар үйлчилгээний зардлыг 75% хүртэл багасгах, шийдвэрийн системийн хөгжүүлэлтийг хэд дахин хурдан болгох (2–3 дахин) боломжтой гэж үздэг.
Монголд тохиромжтой юу ?
Монголын банк, ББСБ-уудын хувьд Blaze Advisor шиг систем ашиглавал
Зээлийн шийдвэр гаргах хугацаа богиносно
Дүрмийн ил тод байдал нэмэгдэнэ
Шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргахад хугацаа хэмнэнэ
Алдаатай, давхардсан шийдвэрүүд арилах боломжтой.
Дүгнэлт
FICO Blaze Advisor бол зээлийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлага, автомат хяналтыг хүнээс хамаарал багатайгаар гүйцэтгэх хүчирхэг систем юм. Шийдвэр гаргалтын хурд, ил тод байдал, найдвартай байдлын аль нэг доголдох нь орчин үеийн санхүүгийн байгууллагад эрсдэл ба ашигт ажиллагааны зөрүү үүсгэдэг. Тэгвэл байгууллагын өдөр бүрийн мянга мянган шийдвэрийг хүн биш систем гаргаж, хянаж, тайлагнах хэрэгтэй болсон цаг үед FICO Blaze Advisor нь зээл олголтын ухаалаг тархи болж чадна.
Эх сурвалжууд:
1. AI-Solutions Inc. - FICO Blaze Advisor Decision Modeler
2. ROI eSolutions UK - Decision Modelling & Management with FICO Blaze
3. Finovate - Open-Finance.ai taps FICO Blaze Advisor for Real-Time Credit Assessment
4. Case Study PDF - Financial Services Company FICO Blaze Project
5. FICO Blaze Advisor Overview
6. FICO Blaze Advisor Fundamentals for Java Developers
Reply