• Sainscore Newsletter
  • Posts
  • Дэлхий дахинд FICO оноо нэвтрүүлсний дараах бодит үр дүн

Дэлхий дахинд FICO оноо нэвтрүүлсний дараах бодит үр дүн

👋Сайн байна уу?

Сайнскорчууд нь өнөөдрийн newsletter-ээр та бүхэнд Дэлхийн улс орнууд FICO зээлийн оноог нэвтрүүлснээр зээл, санхүүгийн салбартаа ямар эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадсан тухай сонирхолтой бодит кейсүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

FICO зээлийн оноо нь Дэлхийн олон улс оронд зээл олголтын шинэ соёлыг бий болгож, иргэдийн санхүүгийн хүртээмж, зээлийн хариуцлага, банк санхүүгийн байгууллагын үнэлгээний чанарт бодитой ахиц дэвшил авчирч чадсан.

Доорх жишээнүүд тэдгээрийн тод илэрхийлэл юм:

Энэтхэг – Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн

Энэтхэгийн зээлийн мэдээллийн сангууд 2007 онд FICO оноог нэвтрүүлсэн

Үр дүнд нь:

  • Санхүүгийн хүртээмжгүй байсан 400 сая орчим хүн зээлийн оноотой болж, банкны үйлчилгээ авах боломжтой болсон

  • Fintech, digital lending салбар огцом өссөн. FICO оноо нь эрсдэлд суурилсан зээлийн үнэлгээ хийхэд суурь болсон

  • Зээлийн эргэн төлөлтийн чанар дээшилж, NPL (муу зээлийн хэмжээ) буурсан

Мексик – Банкны системийн итгэлцлийг нэмэгдүүлсэн

FICO оноо нэвтэрснээр Мексикийн хэрэглэгчдийн 70%-д оноо тооцогдох болсон.

Орон нутгийн банкууд харилцагчийн зээлийн түүхийг бодитой үнэлэх боломжтой болж:

  • Зээлийн шийдвэрлэх гаргах хугацаа 40%-иар багассан

  • Сайн оноотой хэрэглэгчид илүү хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй зээл авах болсон

  • Сайн оноотой хэрэглэгчдэд зориулсан урамшуулалт бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн

Кени – Fintech-ийн өсөлт, зээлжих чадварын тэлэлт

  • FICO оноо нэвтрүүлж, Fintech компаниуд зээл олгохдоо зээлийн оноонд суурилсан шийдвэр гаргадаг болсон

  • Ялангуяа, үнэмлэхүй бага орлоготой иргэдийн дунд зээлийн хүртээмж нэмэгдсэн

  • FICO оноотой хэрэглэгчдийн зээлийн эргэн төлөлт 20%-иар илүү сайжирсан гэж тайлагнасан

Филиппин – Өрхийн санхүүгийн боловсролд эерэг нөлөө

  • FICO онооны нэвтрүүлэлттэй зэрэгцэн хэрэглэгчид оноогоо хэрхэн удирдах, сайжруулах талаарх зөвлөгөө авах болсон

  • Энэ нь хэрэглэгчдийн хувийн санхүүгээ төлөвлөх хандлагыг нэмэгдүүлж, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлсэн

  • Банкны зээлийн бүтээгдэхүүний үр ашиг сайжирч, илүү нарийвчилсан сегментчилэл хийх боломжтой болсон

Нийтлэг үр дүн

FICO оноо нэвтэрсэн улс орнуудад дараах нийтлэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан:

  • Санхүүгийн хүртээмж нэмэгдсэн

  • Зээлийн шийдвэр гаргалт илүү хурдан, шударга болсон

  • Зээлийн чанар сайжирсан, муу зээлийн хэмжээ буурсан

  • Банк, ББСБ, Fintech-үүд илүү нарийн сегменттэй бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой болсон

  • Хэрэглэгчдийн санхүүгийн боловсрол дээшилсэн

Манай улс FICO оноог нэвтрүүлээд удаагүй байгаа ч, Дэлхий дахины туршлагаас харахад энэ систем нь зээлтэй холбоотой шинэ хандлага, боломжуудыг авчирч байна.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.