FICO намрын тайлангаа танилцууллаа

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

АНУ-д 2025 оны 8-р сарын 7–11-ний хооронд 18 ба түүнээс дээш насны 2,079 америк иргэний дунд онлайн хэлбэрээр явуулсан хэрэглэгчдийн зээлийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг талаарх судалгааны товч мэдээллийг хүргэж байна.

2025 оны 9-р сарын байдлаар FICO® онооны АНУ дахь дундаж 715 болсноор 2024 оны 4-р сараас 2 оноогоор буурсан байна.

Гол шалтгаанууд:

  1. Оюутны зээлийн өрийн төлбөрийн хойшлолт
    КОВИД-19 цар тахлын үеэр оюутны зээлийн төлбөрийн хойшлолт 2020 оны 3-р сараас эхэлсэн бөгөөд 2023 оны 10-р сард дахин төлбөрийн хуваарилалт эхэлсэн. Гэвч шинэчлэгдсэн төлбөрийн мэдээлэл нь зээлийн тайланд 2025 оны 2-р сараас л бүртгэгдэж эхэлсэн нь хэрэглэгчдийн төлбөрийн түүхийг муутгаж, FICO оноог бууруулсан байна.

  2. Зээлийн картын ашиглалт нэмэгдсэн
    2025 оны 2-р сарын байдлаар зээлийн картын ашиглалт 36.1% байсан нь 2020 оны 1-р сарын 35.0%-ийн түвшнээс өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2025 оны 1-р сараас 2-р сар хүртэлх хугацаанд хэрэглэгчдийн зээлийн картын үлдэгдэл 3.8%-иар буурсан нь FICO онооны бууралтыг тодорхой хэмжээгээр саармагжуулсан байна.

Залуу хэрэглэгчдийн зээлийн оноо

Хамгийн бага оноо авдаг, мөн тэр хэрээрээ оноогоо өсгөх боломж нь бусад үеийнхээс харьцангуй их байдаг бүлгээр Gen Z нэрлэгдэж байна. Уг хэрэглэгчдийн дундаж оноо 676 бөгөөд энэ нь АНУ-ын дунджаас 39 оноогоор доогуур үзүүлэлт юм. Гэвч эдгээр насны хэрэглэгчид зээлийн бүтээгдэхүүнийг дөнгөж хэрэглэж, мэдэрч эхэлж байгаа тул төлбөрөө цаг хугацаандаа төлөх магадлал бага бүлгээр тооцогдож байна.

Учир нь:

  • Gen Z үеийнхэн хуримтлал үүсгэх хугацаа багатай

  • Хөрөнгийн зах зээл болон орон сууцны үнийн өсөлтөөс ашиг хүртэх магадлал бага

  • Санхүүгийн хувьд илүү суурь бэрхшээл, өндөр хүү, инфляцын нөлөөнд өртөмтгий байдаг байна.

Зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн төлбөрийн хоцрогдол хэр байна вэ ?

Автомашины зээл: 2021 оноос хойш төлбөрийн хоцрогдлын түвшин 24%-иар өссөн.

Банкны карт: 2021 оноос хойш төлбөрийн хоцрогдол 48%-иар өссөн, мөн картын ашиглалтын түвшин 35.5% болж нэмэгдсэн.

Орон сууцны зээл: 2021 оноос хойш төлбөрийн хоцрогдол 58%-иар өссөн, гэвч цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.

Хувийн зээл: Сүүлийн оргил үеэс төлбөрийн хоцрогдол буурсан бөгөөд энэ нь зээлийн шалгуур хатуу байснаас шалтгаалж байна.

АНУ-ын иргэд автомашины зээлийг хамгийн түрүүнд төлөхийг эрмэлзэж байна.

Үүнд:

1. Автомашины зээл (хамгийн түрүүнд төлөх магадлалтай)

2. Орон сууцны зээл

3. Хувийн зээл

4. Кредит картын зээл

5. Оюутны зээл (хамгийн сүүлд төлөх магадлалтай) зэрэг байна.

Зээлийн онооны сайжруулалт ба хэрэглээ

АНУ-ын иргэдийн 52% нь сүүлийн 6 сард зээлийн оноо нь ихээхэн өөрчлөгдөөгүй гэж мэдээлжээ. Харин Gen Z болон Миллениал үеийнхэн зээлийн оноогоо сайжруулах чиг хандлага хамгийн ихтэй байна.

Үе

Насны бүлэг

Оноогоо сайжруулж буй байдал

Сар бүр оноогоо шалгадаг байдал

Gen Z

18–28

44%

46%

Millennials

29–44

45%

45%

Gen X

45–60

33%

29%

Baby Boomers

61–79

27%

32%

 

Эх сурвалж:

1. FICO® Score Credit Insights, Fall 2025 Edition

2. Business Wire: FICO Releases Inaugural FICO Score® Credit Insights Report Highlighting Major Shifts in Consumer Credit

3. CNBC: Credit scores fall for the second year in a row as more borrowers miss payments

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.