• Sainscore Newsletter
  • Posts
  • FICO® оноо болон түүний өсөх, буурах шалтгаанууд

FICO® оноо болон түүний өсөх, буурах шалтгаанууд

👋Сайн байна уу? Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

FICO онооны өсөх болон буурах шалтгаануудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий ойлголт

FICO нь 60 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 40+ оронд хэрэглэгддэг зээлийн эрсдэлийг үнэлэх онооны систем бөгөөд зээлийн мэдээллийн сангийн өгөгдөлд суурилсан, шинжилгээний алгоритм ашиглан зээлдэгчийн эрсдэлийг тооцдог.

FICO® онооны үндсэн 5 хүчин зүйл

FICO нь дараах 5 ангиллын мэдээлэлд үндэслэн тооцогддог:

 

Хүчин зүйл

Хувийн жин

Тайлбар

1

Зээлийн эргэн төлөлт

35%

· Хугацаа хэтрэлтийн хоног

· Хэдэн зээл хугацаа хэтэрсэн эсэх

2

Зээлийн хэмжээ

30%

· Нийт зээлийн хэмжээ

· Зээлийн үлдэгдэл

3

Зээлийн түүх

15%

· Шинэ зээлийн тоо

· Зээлийн түүхийн урт

· Сүүлийн зээл хэзээ авсан эсэх

4

Зээлийн лавлагаа

10%

· Зээл судлуулахаар авч буй лавлагааны тоо

5

Зээлийн багц

10%

· Зээлийн тоо, зээлийн төрөл

FICO нь улс бүрийн онцлогт тохируулан онооны загвараа санал болгодог

Жишээ нь:

Odds-to-score relationship буюу оноо өсөх тусам эргэн төлөх магадлал нэмэгддэг харьцаа, Performance window буюу зээлдэгчийн зан төлөвийг үнэлэх хугацаа (ихэнхдээ 12 сар) болон Minimum scoring criteria буюу оноо тооцохын тулд шаардлагатай хамгийн бага мэдээллийн хэмжээ зэрэг тус тус өөр байдаг

FICO® онооны тархац

FICO онооны тархалт ихэвчлэн нормал тархалтаа хадгалсан байдаг боловч хөгжиж буй улсад анх удаа нэвтрэх үедээ харагдцын хувьд бага зэрэг зүүн тийш хазайсан байрлалтай гардаг бөгөөд ийм байх нь хэвийн гэж үздэг. Цаг хугацааны явцад хэрэглэгчид зээлийн оноогоо сайжруулах замаар баруун тийш аажмаар шилжих боломжтой.

Жишээ: Монгол улсад нийт FICO оноо тархалтын дийлэнх нь 580 – 620 онооны хүрээн дунд байна.

FICO® International оноо өсөх, буурах шалтгаанууд

FICO оноо өсөх шалтгаанууд:

· Зээлээ хугацаанд нь төлөх - Зээл, кредит картын төлбөрийг цагтаа төлөх нь онооны хамгийн чухал хүчин зүйл (35% орчим).

· Зээл ашиглалтын харьцаа бага байх - Зээлийн лимитийнхээ 30%-аас доош хэмжээг ашиглах нь оноог сайжруулдаг.

· Зээлийн түүх урт байх – Урт хугацааны зээлийн харилцаанд орсон сайн төлөлтийн түүх оноог нэмэгдүүлдэг (15% орчим).

· Зээлийн төрөл олон байх - Кредит карт, автомашины зээл, орон сууцны зээл гэх мэт төрөл бүрийн зээлийг сайн удирдаж чадвал оноо өсдөг (10% орчим).

· Зээл судлуулах зорилгоор олон удаа лавлагаа авахгүй байх - Зээл судлуулахаар олон удаа “hard inquiry” хийлгэхгүй байх нь оноог тогтвортой байлгахад тустай.

FICO оноо буурах шалтгаанууд:

·  Зээл ашиглалт өндөр байх - Зээлийн лимитийн 30%-аас дээш хэмжээг ашиглах нь оноог бууруулдаг. Жишээ нь, 10,000,000 төгрөгийн лимиттэй зээлийн картын 5,000,000 төгрөгийг ашигласан бол 50% utilization гэж тооцогдоно.

· Зээл судлуулах зорилгоор олон удаа зээлийн хүсэлт гаргах - “Hard inquiry” буюу зээл судлуулах хүсэлт гаргах бүрд оноо бага зэргээр буурдаг. Ийм олон удаа хүсэлт гаргавал нөлөө нь ихэсдэг.

· Зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлэн төлөх - 30 хоногоос дээш хугацаанд хэтэрсэн төлбөр оноог ихээр бууруулдаг.

· Зээлийн данс хаах - Хэрэглээгүй ч гэсэн зээлийн дансаа хаах нь нийт зээлийн лимитийг бууруулж, utilization ratio-г нэмэгдүүлж болзошгүй.

· Зээлийн түүх богино байх - Шинэ хэрэглэгчид, эсвэл анх удаагаа зээлийн данс нээсэн хугацаа богино бол оноо бага байж болно.

· Сөрөг мэдээлэл (жишээ нь, чанаргүй, муу ангилал) бол оноо буурна.

Зээлийн оноотой холбоотой бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг Сайнскор зээлийн мэдээллийн сангийн албан ёсны фейсбүүк хаяг, www.sainscore.mn вэбсайт болон 7509-0000 лавлах утсаар тус тус мэдээлэл авах боломжтой.

Reply

or to participate.