Монголд FICO оноо тун удахгүй

💌Sainscore News-д тавтай морилно уу.💌

SAINSCORE Зээлийн мэдээллийн сангийн зүгээс тогтмол хөтөлдөг SAINSCORE news булантай болсонг дуулгахад таатай байна. Бид энэхүү булангаараа харилцагч та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээс гадна салбарын судалгаа мэдээлэл, олон улсын туршлагаас хуваалцах болно. Бид товч бөгөөд шуурхай байх зорилгыг эрхэмлэн ажиллах бөгөөд энэ нь та бүхний үнэтэй цагийг хэмнэх, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй хамтран ажиллаж байгаа харилцагч та бүхэндээ баярлалаа.

SAINSCORE News-тэй хамт байгаарай😊

Монголд FICO оноо тун удахгүй

SAINSCORE ЗМС нь Fair Isaac Corporation-тай хамтын ажиллагааны гэрээ 2022 онд байгуулж монголд үндэсний хэмжээний зээлийн эрсдэлийн оноо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Fair Isaac Corporation нь1956 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд дэлхийд анх удаа зээлийн эрсдэлийг математик загварчлалаар тооцож нэвтрүүлсэн компани юм. Тус компани нь эдүгээ дэлхийн 100 гаруй оронд FICO оноог нэвтрүүлсэн бөгөөд жилдээ 100 тэрбум гаруй зээлийн оноог борлуулдаг байна. Тэр дундаа АНУ-н зээлийн шийдвэр гаргалтын 90 гаруй хувьд FICO оноо ашиглагддаг.

FICO oноог хэрхэн тооцоолдог вэ?

FICO оноо нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг. Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч байх юм. FICO оноо зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй зээлийн түүхэн мэдээлэл дээр үндэслэгдэн тооцогддогоороо онцлогтой. Үүнд, зээлдэгчийн хувийн мэдээлэл, зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл дүн болон зээлийн багцын мэдээлэл багтана.

FICO оноог үйл ажиллагаандаа ашиглах нь

FICO оноо нь аль нэг санхүүгийн байгууллагын эрсдэлийн оноог орлох гэхээсээ илүүтэй хослуулан ашиглавал илүү үр өгөөжтэй бөгөөд хос онооны стратегиар эрсдэлийг илүү нарийвчлан таамаглах юм.

Банк, санхүүгийн байгууллагууд FICO оноог шинэ зээлдэгч татах, хэрэглэгч халамжлах, зээлдэгчдээ сегментлэх болон cross sell/up sell хийхэд ашиглах боломжтой.

Та 7509-0000 болон [email protected] рүү хандаж бидэнтэй уулзалт товлон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Мэдээлэл нийлүүлэлт хэрхэн хийх вэ?

SAINSCORE Зээлийн Мэдээллийн Сан нь зээл олгогч байгууллагууддаа зориулж хоёр удаа онлайн сургалт хийж мэдээ нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ. Хэрэв уг сургалтад хараахан сууж амжаагүй, мэдээлэл нийлүүлэлт хэрхэн хийх талаар мэдэхгүй байгаа харилцагч байгууллагууддаа энэхүү хураангуй зааврыг хүргэж байна.

Алхмууд

  1. Манай лавлах утас 7509-0000 эсвэл [email protected] -ээр хамтран ажиллах хүсэлтээ илгээх

    Манай байгууллага хариуцсан менежер тантай цаг алдалгүй холбогдох болно.

  2. Хамтран ажиллах гэрээ байгуулах

    Байгууллага хариуцсан менежертэй холбогдож хамтран ажиллах гэрээгээ байгуулснаар мэдээлэл нийлүүлэлт хийхэд боломжтой.

  3. Системд нэвтрэх эрх үүсгүүлэх

    Харилцагч бүрдээ бид эрх үүсгэж өгөх болно.

  4. Мэдээ нийлүүлэлтээ эхлэх

    API, Веб гэсэн хоёр төрлийн аргаар бид мэдээ нийлүүлэлтээ авах боломжтой.

Та 7509-0000 болон [email protected] рүү хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Reply

or to participate.