• Sainscore Newsletter
  • Posts
  • Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

👋Сайн байна уу?

Сайнскорчууд нь өнөөдрийн newsletter-ээр та бүхэнд зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан тухай болон зээлийн мэдээллийн ил тод байдалтай холбоотой цаг үеийн мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын гишүүн Б.Батшугарын санаачлан өргөн барьсан Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнгөрөгч долоо хоногт батлагдсанаар Монгол Улсад зээлийн онооны систем албан ёсоор хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ. Тус нэмэлт өөрчлөлт нь иргэд болон зээл олгогч байгууллагуудын зээлийн харилцааг илүү ил тод, оноонд суурилсан, уян хатан байдлаар шийдэх боломжийг нэмэгдүүлж байна.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно гэж үзжээ:

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ойлголтыг арилгана

  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна

  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно

  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ

  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно

  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

Зээлийн мэдээллийн ил тод байдал нэмэгдлээ

Зээл олгогч байгууллагууд сүүлийн 72 цагийн хугацаанд ямар байгууллага тухайн иргэний зээлийн мэдээллийн лавлагааг авсан талаар мэдээллийг харах боломжтой боллоо.

  • Дижитал зээлийн бүтээгдэхүүнийг зэрэг олноор авах хандлагыг бууруулах

  • Эрсдэл тооцооллыг сайжруулах

  • Зээл олголтыг хариуцлагатай болгох чухал шинэчлэл юм.

Таны санхүүгийн түнш – Sainscore зээлийн мэдээллийн сан байлаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

📬 Холбоо барих:

📞 [7509 0000] | ✉️ [email protected] | 🌐 www.sainscore.mn

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Reply

or to participate.