• Sainscore Newsletter
  • Posts
  • Дансны хуулгыг боловсруулахад хялбар боллоо

Дансны хуулгыг боловсруулахад хялбар боллоо

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар та бүхэнд Sainscore дансны тайлангийн үйлчилгээ болон зээлийн мэдээллийн лавлагааг хэрхэн ашиглаж болох давуу талуудыг танилцуулах гэж байна.

Банк, санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчдад дансны мэдээллээс зээлдэгч иргэний орлого, зарлага тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсдэг. Харин банкны данснаас орлого, зарлага тодорхойлох үйл ажиллагааг ихэвчлэн гар ажиллагаагаар хийдэг ба зээлийн эдийн засагч өдөр тутамдаа 2-3 цаг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэхүү механик ажиллагаа нь тухайн зээл судлуулж буй иргэн тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийн шийдвэрийг удаашруулах, зээлийн эдийн засагчийн ажлын ачааллыг нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийг дутуу тооцоолох зэрэг асуудлуудыг дагуулдаг.

Дансны орлого, зарлагыг оновчтой тодорхойлох нь зээлдэгч иргэн, хувиараа бизнес эрхлэгчийн өр орлогын харьцааг бодитой болгох, зээлийн оноог тодорхойлох, бизнесийн зээлийн шийдвэр гаргах хугацааг багасгах, эрсдэлийг бууруулах чухал мэдээлэл болдог. Түүнчлэн банкны харилцагч иргэд өөрийн дансны мэдээлэлд боловсруулалт хийж хувийн санхүүгийн байдал, орлого, зарлагаа хянах боломжийг олгох юм.

💥 Sainscore-н багийнхан хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн шинэ технологид суурилсан дансны тайлангийн үйлчилгээг хөгжүүлж, Монгол Улсын арилжааны банкнуудын дансны хуулгыг боловсруулдаг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Дансны тайлангийн мэдээллийн харагдах байдал

SAINSCORE ДАНСНЫ ТАЙЛАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ📑

Дансны тайлангийн үйлчилгээ нь иргэн, аж ахуй нэгжийн арилжааны банк дахь харилцах, хадгаламж, зээлийн дансны мэдээлэлд данс эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу боловсруулалт хийдэг ба уг тайланг зээлийн эрсдэлийн судалгаанд ашиглах боломжтой.

💯 Боломжууд:

  • Нэг дор олон банкны хуулга зэрэг боловсруулах.

  • Нэг дор олон өөр банкнуудын хуулга зэрэг боловсруулах.

  • Орлого, зарлагын олон гүйлгээг богино хугацаанд ангилан харах.

  • Давтамжит гүйлгээг тодорхойлох.

  • Сарын дундаж орлого, зарлагын дүнг ангилал тус бүрээр харах.

  • Дансны орлогыг 11, зарлагыг 12 төрлөөр бүлэглэж харах.

  • Боловсруулалт хийгдсэн бүх дансны мэдээллийг MS excel форматаар татаж авах гэх мэт олон боломжуудыг багтаасан.

Sainscore бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүд

SAINSCORE - ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАГААНЫ ТӨРЛҮҮД

💡Зээлийн мэдээллийн лавлагаа

Иргэн, хуулийн этгээдийн сүүлийн 6 жилийн зээл, төлбөрийн мэдээллээс гадна бусдын зээл төлбөрийн үүргийг хамтран хүлээсэн эсэх мэдээллийг агуулдаг лавлагаа юм. Зээл, төлбөрийн үүрэг үүсгэж байгаа банк, санхүүгийн болон зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх зорилгоор ашигладаг бол иргэн өөрийн зээл, төлбөрийн мэдээллийг харах, хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор хэрэглэх боломжтой.

💡Малын А дансны лавлагаа

Малын А дансны лавлагаа нь сүүлийн оны мал тооллогоор таны эзэмшилд тоологдсон таван хошуу малын дэлгэрэнгүй тоо мэдээллийг өмнөх жилийн мал тооллогоос хойш орсон өөрчлөлтийн хамт харуулдаг лавлагаа юм. Тухайн иргэний бүх малыг хонин толгойд шилжүүлсэн тоо болон жилд олж болох малын ашиг шимийн орлогын тооцооллоор баяжуулсан байдаг.

💡Өр, орлогын харьцааны лавлагаа

Энэхүү лавлагаа нь Монголбанкнаас гаргасан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг удирдлага болгон тухайн иргэн худалдаа, бизнес эрхэлдэг бол ХХОАТ, хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн орлого, малтай бол малын ашиг шимийн орлогын татварын дараах дүнг тооцож төлөгдөж буй нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг тодорхойлж орлогод эзлэх хувь, мэдээллийг дэлгэрэнгүй харуулдгаараа онцлог юм.

💡Төлбөрийн үүргийн лавлагаа

Энэхүү лавлагаа нь илүү олон байгууллагаас авсан зээл, төлбөрийн мэдээллийг агуулдаг тул зээлдүүлэгчийн хувьд зээлдэгчийн эрсдлийг илүү нарийн судлах боломжийг олгодог бол зээлдэгчид өөрийн зээл төлбөрийн нөхцөл байдлаа бүгдийг шалгах, хянах, удирдах боломжийг олгодог. Мөн зээлийн мэдээллийн лавлагаа-нд тусгагддаг зээл, төлбөрийн үүргийн мэдээллүүдийг агуулахаас гадна нэмэлтээр доорх байгууллагуудаас авсан зээл, төлбөрийн үүргийн мэдээллүүдийг агуулдаг.

Үүнд:

  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч

💡Багц лавлагаа

Энэхүү үйлчилгээ нь зээлийн мэдээллийн лавлагаа, Fico оноо гэх мэт Сайнскорын бүтээгдэхүүн үйлчилгээг олон зээлдэгч дээр багцлан авах шийдэл бөгөөд зээлийн багцын хяналтыг хялбар, түргэн шуурхай хийх боломжийг олгож байна. Багцаар лавлахдаа нэг удаад 1,000-с 5,000 хүртэлх тооны зээлдэгчийг зэрэг лавлах боломжтой. Ингэхдээ лавлаж буй зээлдэгчдийн регистрийн дугаарыг багцлан zms.sainscore.mn вэб-д excel файлаар оруулах ба зээлдэгчдийн тооноос хамааран тодорхой хугацааны дараа нийт зээлдэгчийн лавлагаа мэдээллийг excel форматаар татан авах боломжтой.

💌 Үйлчилгээ авах сувгууд:

Та zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшныг татан хүссэн газраасаа энэхүү үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊 

 

Reply

or to participate.